Шатрын спортын их мастер Б.Мөнгөнтуул улсынхаа нэрийг дэлхийд мандуулж яваа залуу тамирчдын нэг билээ. Тэрбээр таван настайгаасаа эхлэн аавыгаа дагуулан уралдаан тэмцээнд оролцсон гэдэг. Аав төдийгүй ээж Л.Наранцэцэг нь шатрын спортын мастер цолыг хүртсэн нэгэн аж. Он гартал одоогийн байдлаар тэмцээн уралдаан байхгүй ч өдөр болгон бэлтгэлээ хийж байгаа гэнэ. “Энэ шатар чинь миний ажил учраас тэмцээнгүй үед ч байнга бэлтгэл хийдэг” гэж инээмсэглэн ярьж суусан юм. Ингээд уншигч та бүхэндээ “Бидний бахархал” булангаараа дамжуулан Б. Мөнгөнтуултай хийсэн ярилцлагаа хүргэж байна.
-Таныг хүмүүс шатарчин Б. Мөнгөнтуул гэж сайн мэддэг. Харин бага нас, гэр бүлийн тань талаар сайн мэдэхгүй. Энэ талаар яриагаа эхлүүлье.
Би чинь айлын бага охин. Дээрээ нэг ах, нэг эгчтэй. Хамгийн анх 5 настайдаа шатрыг ааваараа заалгаж сурч байсан. Аав ээж хоёр минь хоёулаа шатрын спортын мастер цолтой. Ээж минь дунд сургуульд байхаасаа энэ спортоор хичээллэсэн ч том ахыг төрүүлснийхээ дараа спортоо орхиж гэр бүлдээ анхаарлаа хандуулсан. Харин намайг 12 настай байхад 2000 онд аав маань Москва хотод олон улсын институтэд эрдэм шинжилгээний ажил хийхээр болж, манай гэр бүл тийшээ нүүсэн юм. Би дунд сургуулиа төгсөөд ОХУ-ын Нийгмийн ухааны их сургуульд элсэн орж, нийгмийн сурган хүмүүжүүлэгч мэргэжлээр төгссөн.
-Эх орондоо ирээд мэргэжлээрээ ажиллаж байгаа юу?
Миний мэргэжил нийгмийн сурган хүмүүжүүлэгч тэр дундаа шатрын багш, дасгалжуулагч гэсэн мэргэжил. Тэгэхээр дасгалжуулагчаар ажиллана гэж бодож байгаа. Түүнээс нийгмийн сурган хүмүүжүүлэгчээр бараг ажиллахгүй байх. Учир нь энэ мэргэжил манай улсад хөгжөөгүй болохоор ажлын байр байхгүй. Харин одоохондоо би залуу байгаа болохоор хэдэн жилийн дараа дасгалжуулагчаар ажиллаж шавиа бэлдэнэ гэж бодож байна.
-Тэгэхээр шатартайгаа холбогдож энэ мэргэжлийг сонгосон юм уу?
Москвагийн “Нийгмийн ухааны их сургууль”-д шатрын тэнхим нээгдээд 2 дах төгсөлтөөр нь би төгссөн. Шатар тоглодог хүүхдүүд миний мэргэжлээр суралцдаг болохоор сонгосон.
-Таныг шатрын сургалт явуулж байгаа гэж сонссон юм байна?
Манай аав явуулж байгаа. Түүнээс би бол тийм зүйл хийх болоогүй шүү дээ. Харин завтай үедээ аавынхаа сургалтан дээр нь очиж лекц уншдаг. Түүнээс өөрөө багшлаад сургалт явуулахын тулд түүндээ цаг зав гаргах шаардлагатай учраас яг одоогоор бол бодсон зүйл байхгүй байна.
-Яг одоо та юу хийж байна. Амралтын байдалтай байна уу?
Шатар гэдэг бол миний мэргэжил учраас өдөр болгон л бэлтгэлээ хийж байна. Оффист суугаад, цагт баригдаад ажиллах шаардлагагүй гэртээ суугаад ажлаа хийж болдог учраас гэртээ өдөрт 5-6 цаг байнга бэлтгэлээ хийдэг.
-Хамгийн сүүлд оролцсон тэмцээнийхээ талаар дэлгэрэнгүй сонирхуулаач.
Хамгийн сүүлд 8-р сарын дундуур шатрын Олимпд оролцож манай эмэгтэй баг 13-р байранд орсон. Түүний дараа Турк улсын Анкара хотод болсон “Гранприйн сүүлчийн цувралд оролцоод ирсэн. Мөн Хятадын багийн аварга шалгаруулах тэмцээнд урилгаар очиж 4-н өрөг тоглосон. Харин шинэ он гартал одоохондоо бол тэмцээн байхгүй байгаа. Он гараад л Азийн аварга, бүсийн аваргууд эхэлнэ. Мөн дэлхийн нээлттэй тэмцээнүүдэд оролцоод явна даа.
-Нэг жилийн өмнө таны чансаа дэлхийн хэмжээнд 32-т жагсаж байсан. Одоо хэдэд байгаа юм бол?
Дэлхийн шатрын холбооноос эмэгтэй шилдэг 100 шатарчныг сар болгон рейтингээр нь жагсаадаг. Энэ жил бас 30 хэдэд л байгаа байх. Би ойрд сайт руу нь орж хараагүй байгаа юм байна шүү.
-Оюуны спорт хүний тархийг маш их ядраадаг. Зарим тэмцээний үеэр өдөрт хэд хэдэн өрөг тоглодог. Таны хувьд маш хурдан хугацаанд тархиа яаж амраадаг вэ?
Манай Монголд зохиогддог тэмцээнүүд ихэнхдээ өдөрт 1-2 өрөг тоглодог. Мөн дундаа завсарладаг учраас харьцангуй гайгүй. Бөхчим газар хэдэн цагаар хөдлөхгүй суудаг болохоор агаарт алхахаар толгой сэргэдэг.
-Монголын шатарчдыг оюуны чадвар өндөртэй гэдэг. Шатрын спорт ч тэр утгаараа маш хурдацтайгаар хөгжиж байгаа. Түүнд таны оруулсан хувь нэмэр маш их гэж боддог.
Баярлалаа. Ер нь манай Монголчууд оюуны спортод тэр тусмаа шатрын спортоор их өндөр амжилт үзүүлдэг. Монголчууд оюуны потенциаль өндөртэй гэж хэлэхэд хүргэсэн хүн бол Үйтүмэн. Гэхдээ хэдэн жилийн өмнө манай улс их мастергүй байсан бол одоо цөөнгүй их мастертай болсон. Хөгжлөөрөө манайхаас хэд дахин илүү Японд гэхэд ганц ч их мастер төрөөгүй байгаа. Энэ нь манайд шатрын спорт хөгжиж байгааг бас тамирчид нь өсч дэлхийн шилдэг шатарчдын хүчтэй өрсөлдөгч болж байгааг харуулж байгаа юм. Гэхдээ тамирчид маань цаашид илүү их амжилт гаргана гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Тэгээд ч сүүлийн үед шатрын спортыг хүмүүс их сонирхдог болсон. Үүнд ч бид бас тодорхой хэмжээгээр нөлөөлж байгаа болов уу.
-Дэлхийн чанартай маш олон шатрын тэмцээнд Б.Мөнгөнтуул явдаг. Энэ үүднээсээ өөрөө дэлхийн бусад улс оронд Монголын нэрийн хуудас болж байгаа. Гэхдээ энэ нь нөгөө талаас өөрт чинь маш том хариуцлага үүрүүлж байгаа хэрэг байх, тийм үү?
Ганцхан би биш л дээ. Ер нь тэмцээн уралдаанд оролцож байгаа бүхий л тамирчид амжилт гаргахын төлөө тэмүүлдэг. Би ч бас тэдний адил. Тэмцээнд амжилттай оролцоод улсынхаа нэрийг гаргах нь мэдээж асар их хариуцлага л даа. Зарим үед эмээдэг л юм.
-Москвад амьдарч байх хугацаандаа мэдээж улсын аврагын тэмцээнд нь оролцдог байсан байх.
Москва хотын аварга шалгаруулах тэмцээнд оролцож 2 төрөлд нь түрүүлж байсан. Энэ нь гадны тамирчинд аваргаа алдсан анхны тохиолдол байсан. Эхний 3-н байрт орсон тамирчдад улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцох эрх олгодог. Харин өөр орны тамирчин улсын аврагт нь оролцох эрх байдаггүй учраас цаашаа явах боломжгүй.
-Байнга шатар тоглоод, бэлтгэл хийхээр заримдаа уйдах үе гардаг уу?
Бараг насаараа л тоглож мөн хичээллэж, миний ажил болчихсон учраас уйдаж үзээгүй шүү. Мэдээж чөлөө зав гарах үед найзуудтайгаа уулзаж гадуур явна мөн ном их уншдаг.
-Хамгийн сүүлд уншсан номныхоо талаар сонирхуулаач. Ер нь ихэвчлэн ямар сэдэвтэй ном сонирхон уншдаг вэ?
Төрөл бүрийн л ном уншдаг. Хамгийн сүүлд “Салхинд туугдагсад” романыг уншсан. Ерөнхийдөө адал явдалт зохиолд дуртай. Ants-ын гурван боть, мөн Францын зохиолч Бернерийн “Empire of Angels” номонд дуртай. Бас шинжлэх ухааны, зөгнөлт зохиол таалагддаг юм.
-Өөрөө хэр олон найзтай вэ? Шатарчид хоорондоо найзалдаг байх.
Би их олон найзтай. Монголд бага байх үедээ найзалж байсан найзууд маань байдаг. Мөн Москвад сурж байхдаа найзалсан найзууд ихэнх нь одоо Монголд ирчихсэн байгаа. Мэдээж шатарчидтай ч бас найзалдаг. Тэмцээний бус үеэр ч уулздаг. А.Энхтуултай бас сайн найзууд. Одоо А.Энхтуул Москвад миний сурсан сургуульд надтай адилхан мэргэжлээр суралцаж байгаа.
-Их олон жил Орост амьдарч байгаад ирэхээр амьдралын хэв маяг тодорхой хэмжээгээр өөрчлөгдсөн байх. Танд аль улсад нь амьдрах илүү таалагдаж байна вэ?
Их өөрчлөлт гараагүй ээ. Москвад байхдаа зун болгон Монголдоо ирж хөдөө амраад буцдаг болохоор тийм зүйл огт байгаагүй. Харин Москвад байхад хичээл, сургуулилт, бэлтгэл гээд ямар ч завгүй байдаг. Монголдоо ирэхээр нэг л тайван хийх ажил ч бага учраас завтай болчихдог.
-Олон жил гадаадад амьдарсан болоод ч тэр юм уу ярианы чинь өнгөнд жаахан өөрчлөлт орсон юм шиг санагдлаа.
Тийм байна уу. Сайн ажиглаж байгаагүй юм байна шүү. Гэхдээ магадгүй л байх.
-Танай гэрийхэн бүгдээрээ шатарчид гэсэн. Аав тань бүгдэд нь зааж өгсөн үү?
Аав өөрөө ярихдаа шатрыг их хожим сурсан гэж ярьдаг. Манай аав математикийн багш мэргэжилтэй тэнхмийн багш нартайгаа байнга тоглодог байсан гэсэн. Тэгээд хамгийн түрүүнд эгчид шатар тоглохийг заасан. Оюутан болтлоо тоглож байгаад больсон. Тэгээд дараа нь ахад заасан ч удаан тоглоогүй. Тэгээд би л гэр бүлээсээ хамгийн удаан одоо бараг 20 дах жилдээ тоглож байна.
-Таныг ямар ч тэмцээнд явсан ааваараа дасгалжуулдаг гэж байсан. Цуг явах боломжгүй үед таны дасгалжуулагчаар хэн явдаг вэ?
Хамгийн анх аав минь надад шатар зааж, мөн ахтайгаа цуг хүүхдийн ордонд явдаг байсан. Мөн олон багш нараас тэмцээний өмнө зөвөлгөө авдаг. Гэхдээ хамгийн том зөвлөгч бол мэдээж миний аав. Одоо ч гэсэн тэмцээнд явахдаа аавтайгаа цуг явдаг. Заримдаа цуг явах боломжгүй үе гардаг л даа. Тийм үед интернэтээр байнга холбогдож зөвөлгөө авдаг.
-Анх ямар тэмцээнд орж анх шагнал хүртэж байсан билээ.
Анх өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцоод хоёрдугаар байрт шалгарч байлаа. Тэр үед би зургаан настай байсан, анхны шагналаас гадна анхны тэмцээн минь байсан. Жаахан бас ичимхий хүүхэд байсан болохоор шагналын тавцанд аавтайгаа хамт гарч байж билээ.
-Таныг одоо болтол улсын аварга болоогүй байгаа гэж сонссон юм байна. Оролцож амждаггүй юм уу?
Улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр ихэнхдээ Москвад байдаг байсан учраас байнга ирж амждаггүй байсан. Нийтдээ Насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа оролцож 2 удаа мөнгөн медаль авч байсан. Түрүүлж бол үзээгүй байгаа. Харин Москва хот руу явахаасаа өмнө Өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээнд нийтдээ 7 удаа түрүүлсэн байдаг юм билээ.
-Ингэхэд шатар тоглоход гараа чухал уу, эсвэл дунд бүр төгсгөл чухал уу?
Аль аль нь чухал. Гараанаасаа сайн байрлал авах юм бол тоглолт сайн байх нь бий. Гэхдээ бас дунд үед нь муу нүүдэл хийвэл хожигдчихно шүү дээ. Тиймээс аль аль үед нь анхааралтай бодолтой тоглох ёстой байдаг.
-Миний зорилго эрэгтэйчүүдийн их мастерын болзол хангах гэж та өмнө нь ярьж байсан. Зорилгоо хэзээ биелүүлэх вэ?
Дэлхийн шатрын холбооноос цол авахад тийм тийм балл биелүүлнэ гээд заачихсан байдаг. Түүнийхээ дагуу л цолоо ахиулдаг. Энэ цолыг заавал эрэгтэй хүмүүстэй тоглож байж авна гэсэн ойлголт байхгүй л дээ. Эмэгтэйчүүдийн их мастерийн болзолыг хангахдаа ч эрэгтэйчүүдтэй тоглож байж авч байсан. Ямар ч болзол хангахдаа рейтинг өндөртэй тамирчинтай тоглож байж авдаг учраас эрэгтэй өндөр зэрэглэлийн тамирчинтай тоглоод хожвол мэдээж балл өснө. Гэхдээ эмэгтэй ч тамирчинтай бас тоглож болдог. Эмэгтэй хүн эрэгтэйчүүдийн их мастер болсон тохиолдол цөөхөн байдаг. Тийм учраас би зорилгоо заавал биелүүлнэ гэж бодож байгаа.
-Ямар ч тэмцээний үед таны хамгийн хүчтэй өрсөлдөгчид аль орны тамирчин байдаг вэ?
Эмэгтэй шатарчид дундаа Хятад улс маш сайн. Мөн Орос, Украйн, Энэтхэг улсын тамирчид хамгийн хүчтэй өрсөлдөгчид байж чаддаг.
-Тамирчин бүхэн өөр өөрийн гэсэн онцлогтой байдаг. Та өөрийнхөө тоглолтын арга барилаас сонирхуулаач.
Тоглолтын онцлог нь хувь хүнээсээ илүү улс орон бүрийн тоглолтын онцлог гэж байдаг. Манай орны тамирчид их ширүүн, хурц, шийдэмгий тоглолтыг үзүүлдэг. Мөн маш олон тактик боловсруулж,тооцоолон тоглохдоо гарамгай байдаг. Харин зарим орны тамирчид их тайван байрлалаа сольж тоглодог.
-Манай тамирчид хурц, шийдэмгий тоглолт хийдэг нь магадгүй Монгол хүний зан араншинтай холбоотой байдаг байх.
Би тэрийг бол сайн мэдэхгүй байх. Гэхдээ тийм байхыг хэн ч үгүйсгэхгүй. Тухайн тамирчны зан чанараас хамаардаг нь мэдээж шүү дээ.
-Та тэмцээнд явахдаа санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэж байна вэ?
Манай улсад өмнө нь шатрын шигшээ баг гэж байдаггүй байсан. Харин одоо 1-р сарын 1-ээс шатрын шигшээ багийг бүрдүүлэхээр болсон. Өмнө нь манай шатарчид бүгдээрээ л өөрийн бор зүрхээрээ тэмцээнд ордог байсан. Харин одоо улсаас шигшээ баг бүрдүүлж байгаа учраас бүх асуудлууд шийдэгдэх байх. Миний хувьд энэ жил “Хаан банк”-тай нэг жилийн гэрээтэй байгаа. Нэг компанитай удаан хугацааны гэрээ хийчхээр бидэнд маш амар байдаг. Хүссэн тэмцээндээ оролцож, юунд ч санаа зоволгүйгээр бэлтгэлээ хийдэг болохоор амжилтанд маань ч гэсэн тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Санхүүгийн асуудлаас болоод олон тэмцээнд оролцож чадаагүй тохиолдол бий.
-Та найз залуутай юу?
Байгаа. Маш удаан найзалж байгаа. Өмнө нь сайн найзууд байсан. Тэгээд удаан найзлаад ирэхээр аяндаа бие биедээ татагдаад хосууд болсон доо.
-Та хүүхэдтэй болохоороо шатрын спортоор хичээллүүлэх бодол байдаг уу?
Шатар чинь өөрөө хүний сэтгэн бодох чадварыг сайн хөгжүүлж, тэвчээртэй болгодог учраас мэдээж зааж өгнө. Харин өөрөө сонирхвол мэргэжлийн шатарчин болгоно гэж боддог. Түүнээс дургүй байхад нь заавал шатарчин болгоно гээд ятгахгүй ээ.
Ярилцсан Х.Оюундарь
Эх сурвалж: Залуучуудын Үнэн сонин