Саарал манантсан Улаанбаатарын гудамжаар замын түгжрэлд нь бухимдан, Бидний хувьд ханиалгасаар ажилдаа ирдэг нь зуршил болчихсон. Гэхдээ энэ бүгдээс хоромхон зуурч гэсэн холдох боломж олдлоо. Монголын Уран зургийн галарейд энэ оны 12-р сарын 12-ны өдөр нээлтэй хийсэн зураач Д.Батбилэгийн “Та бэлэн үү... ” нэртэй үзэсгэлэнг үзлээ. Урлангийн хаалгаар нь ороход л тэс өөр мэдрэмж, бас өөр ертөнц. Үзээд л баймаар... Яг л ийм танхим залуус бидэнд үгүйлэгдэж байсан нь ажиглагдлаа. Үзэсгэлэнг үзэж буй залуус юунд ч яаралгүйгээр тайван үзэж, сонирхож байгаа нь сэтгэлд хүртэл дотно байсан юм. Ингээд уншигч тантай энэхүү гайхалтай үзэсгэлэнг гаргасан зураач Д.Батбилэгтэй хийсэн ярилцлагаа хүргэе.
-Таныг манай уншигчид төдийлөн сайн танихгүй байх. Өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулана уу?
За тэгье. Намайг Д.Батбилэг гэдэг. Эрдэнэт хотын зураачдын холбооны гишүүн, Монголын урчуудын эвлэлийн хорооны гишүүн. Эрдэнэт хотоос ирээд өөрийнхөө уран бүтээлийн үзэсгэлэнг гаргаж байна. Миний яг үндсэн мэргэжил туурган хивсний зураач, чимэглэх зураач гэж нэрлэдэг юм. Гэхдээ уран зураг нь өөрөө бүх зураачдын суурь байдаг учраас энэ удаагийнхаа үзэсгэлэнг уран зургаар дагнан гаргалаа.
-Таны бүтээлүүдийг ажиглаад байхад бас дан ганц уран зургийн үзэсгэлэн биш юм байна. Их л өвөрмөц, өөр ертөнцөд ороод ирсэн юм шиг сэтгэгдэл төрөөд байх юм?
Энэхүү үзэсгэлэн нь танин мэдэхүйн буюу хөгжмийн үзэсгэлэн. Ерөнхийдөө энд тавигдсан бүтээлүүд дэлхийн хөгжмийн түүхийг харуулсан гэж хэлж болно. Тийм учраас хөгжимтөй холбоотой өөрийн цуглуулга, хөрөг зураг, сонин болон сэтгүүлийн хөгжимтэй холбоотой хуудсуудыг багтаасан. Үзэсгэлэнгийн гол зорилго нь пянзаар дамжуулж, тухайн хамтлаг дуучдын түүх ийг харуулсан юм. Жишээ нь: Нэг хамтлагийн пянз байлаа гэхэд, яг хажууд нь тухайн хамтлагийн намтар, хэдэн онд байгуулагдсан талаар, Хэдэн оноос нийт хичнээн цомог гаргасан юм бэ гэж жагсаахад Хамгийн олон долоон хоног борлуулалтаараа тэргүүлсэн цомог буюу пянзийг нь энэ үзэсгэлэндээ гаргасан юм.
-Энэ бүгдийг цуглуулахад асар их хугацаа, хөдөлмөр шаардсан нь мэдээж. Хэдий хугацаанд ийм цуглуулагатай болов?
Би бүүр багаасаа буюу 11 настайгаасаа ах нартайгаа нийлээд цуглуулж эхлэсэн. Тухайн үед гитар тоглож чаддаггүй хүүхэд гэж байдаггүй байлаа. Тэр үеийн нийгмийн давалгаа гэж ч хэлж болохоор. Тэгээд би ч бусдын адил гитар их тоглоно, түүндээ хөтлөгдөж 2, 3 ширхэг пянзтай болсон. Том болох тусам илүү их сонирхож, хаанаас хэнээс олж авах уу гэсэн аргуудаа олчихсон байсан. Гэхдээ тэр үеийн хориотой нийгэмд олдоц муутай шүү дээ. Ардчилал гарч сүүлийн 20-иод жил цуглуулгаа нэмэхэд илүү амархан болсон л доо. Өөрөө гадаадаар явна, найз нөхдөдөө захина, интернэтээр авна гэх мэтээр цуглуулсаар байгаад ямар ч байсан дэлгэх хэмжээнд хүрчихсэн. Энэ бүгдийг би ганцхан хадгалах ямар ч утгагүй. Нэг удаа ч гэсэн хүүхэд залуучуудын хөгжмийн боловсролд зориулж тодорхой хэмжээгээр мэдээлэл хүргэе гэж бодсон. Мөн өөртөө ажил болгож тухайн хамтлаг дуучдын бүхий түүх намтар жагсаалтыг цуглуулж баримт болгож бичээд хамтлаг дуучдын хөрөг зураг, пянзны хажууд байрлуулсан нь үзэсгэлэн үзсэн залуучуудад ихээхэн таалагдаж байна.
-Хамтлаг дуучидтай холбоотой сонин, сэтгүүлийг цуглуулхад бас л хэцүү байх. Ялангуяа таны цуглуулгын сонин сэтгүүл бүгд гадаадын хэвлэлүүд юм байна шүү дээ. Тэр болгон манайд энэ хэвлэлүүдийг захиалан унших нь битгий олж харах ч боломж бараг байдаггүй.
Хэвлэлүүд бүгд шар сонин, сэтгүүлийн цуглуулга. Хөгжимтэй холбоотой хов жив, сенсаациуд. 1972 оноос хойшхи сонингууд байгаа. Мэдээж Монголоос олж авах боломжгүй. Би Англид олон жил болсон. Тэр үедээ л цуглуулсан. Хүн чинь сонирхолдоо хөтлөгдөхөөр ямар ч аргаар хамаагүй цуглуулгаа нэмдэг юм байна лээ.
-Сонин, сэтгүүлүүдийг шалаар байрлуулсан нь илүү сонирхолтой санагдлаа. Үзэсгэлэн үзэх гэж орж ирсэн хүн алхам тутамдаа эдгээр хэвлэлүүдийг анзаарч, хэрвээ хүсвэл мэдээлэл авч болох юм байна.
Яг үнэндээ би энэ цуглуулсан сонингуудаа нэг ч удаа тоолж үзээгүй. Бүгдийг нь шахаад багцлаад хийхээр 10 гаруй том хайрцаг болдог. Мөн энэ бүгдийг өлгөе гэхэд тийм том талбай байхгүй. Ингэж л дэлгэхгүй бол тэр болгон хүн үзэхгүй шүү дээ. Хэрвээ ном шиг үдчихвэл бараг харахгүй. Яг гишгэх замд нь тавьчихвал шууд нүдэнд нь тусаж байгаа юм. Сонингуудаа шалаар байрлуулсан нь бас учиртай. Яг үзэсгэлэнгийн голд нь 3D зургийг байрлуулсан. Энэ нь мэдээллийн эх булгаас энэхүү газраар байрлуулсан сонингууд нь ундарч байгаа гэсэн утга санааг илэрхийлсэн юм. Энэхүү санаа нь өөрөө нилээн том хэмжээний бүтээл болж байгаа. Мөн энэ үзэсгэлэнд миний цуглуулгын 500 гаруй ном дэлгэгдсэн. Ганцхан рок поп гэж туйлшраагүй л дээ. Сонгодог бүтээлүүд, киноны хөгжмүүд, хошин шогийн пянз хүртэл байгаа.
-Оддын хөрөг зургийг тосон будгаар зурсан юм шиг харагдаж байна?
Бүх хөргүүд тосон будгаар хийгдсэн. Угаасаа тухайн уран бүтээлчийн бүтээлийг баримтжуулсан хэлбэрээр хийгдсэн гэж хэлж болно. Гэхдээ ганц нэг сэтгэлгээний хийсвэр зургууд бас орсон л доо. Хөгжмийн үзэсгэлэн гэдэг утгаараа хийсвэр сэтгэлгээний бүтээлүүд маань ч гэсэн бүгд хөгжимтэй холбоотой.
-Уран бүтээлч хүний хувьд та өөр ямар төрлөөр дагнан уран бүтээлээ гаргадаг юм бэ?
Би ерөөсөө туйлширч үзээгүй. Уран бүтээлийн санаа төрөх үед яаж илэрхийлж, харуулах вэ гэж л боддог. Миний зарим бүтээлүүд баримал байдаг. Заавал баримлаар илэрхийлэх зүйлүүд гэж бас байдаг л даа. Мөн сүүлийн үед манай залуу уран бүтээлчид үнэхээр цаг үеэ мэдэрсэн маш гоё бүтээлүүд хийдэг болж. Энэ нь бас чөлөөтэй сэтгэж болж байгаа нийгэмтэй холбоотой юм л даа.
-Попын хаан Майкл Жэксоны шүтэн бишрэгч залуучуудад зориулсан үзэсгэлэнгийн булан их гайхалтай болжээ. Бас гарын үсгээ зурж сэтгэгдлээ бичих нь хүмүүст таатай мэдрэмжийг төрүүлсэн юм шиг санагдлаа.
Энэ хэсэг маань Майкл Жэксонд тусгайлан зориулж бэлдсэн хэсэг юм л даа. Энд Жэйксонтой холбоотой бүхий л мэдээлэл байхаас гадна энэ хүний дууг сонсч шүтэн биширдэг фенүүдэд нь үүнийг зориулсан юм. Хүмүүс ч маш идэвхтэй санал сэтгэгдлээ бичиж байгаа.
-Майкл Жэксоны алтан пянз бас таньд байдаг юм байна шүү дээ. Та хаанаас яаж олж авсан юм бэ?
Алтан пянз худалдаанд ерөөсөө байдаггүй л дээ. Пянз цуглуулдаг, сонирхдог хүмүүсээс олж авдаг. Өөрт илүү байгаа нэг зүйлээ адил сонирхолтой хүмүүстээ өгнө, солилцоно. Гэхдээ мэдээж худалдаж авдаг.
-Хоёулаа ярианыхаа сэдвийг жаахан өөрчилье. Англид олон жил амьдарч бас үзэсгэлэнгээ гаргаж байсан гэж сонссон. Энэ талаар та дэлгэрэнгүй яриач?
Англи улсад хэсэг хугацаанд амьдарсан л даа. Ер нь Англи хөгжмийн орон учраас өөрийнхөө бүтээлийг хийх гэж, мөн цуглуулгаа олох зорилготой л очсон. Түүнээс надад тэнд удаан байх шалтгаан байгаагүй. Тэнд очоод миний авъя гэсэн бүх зүйлүүд байсан. Бас нэгэн зорилго маань Монгол хүн нэн ялангуяа Англид үзэсгэлэнгээ гаргах хүсэлтэй очсон. Энэ мөрөөдөл биелж 2011 онд алдарт “QUEEN” хамтлагийн 40 жилийн ойд зориулж Европын банкинд үзэсгэлэнгээ дэлгэсэн. Харин үзэсгэлэн буусны дараа Английн төвд орших Доминион театрт “Гайхамшигийн он жилүүд” нэртэй цуврал уран бүтээл 1 жил гаруй хугацаанд дэлгэгдээд байгаа юм. Хугацаа нь тун удахгүй дуусч байгаа. Энэхүү театрт алдарт “Queen” хамтлагийн уран бүтээлээс зохиомжилсон “We Will Rock You” рок мюзикл сүүлийн 10 гаруй жил 7 хоногийн 4 өдөрт тасралтгүй тоглoж байгаа алдартай театр. “Queen” хамтлагын гишүүд, менежментийн баг, гэр бүлийн гишүүд, дэлхий даяар оршин суудаг фэнүүд нь уг тоглолтыг үзэхийн сацуу миний уран бүтээлийг сонирхож байгаа.
- Нэг жилийн хугацаанд үзэсгэлэн гаргана гэхээр мэдээж үнэ хөлсний хувьд асар том тоо гарч ирж байна. Яаж зохицуулсан юм бэ? Мөн Монгол зураачийн бүтээл гэхээр зарим нь гайхаж байсан байх даа.
Доминион театрт би бүтээлээ тавих нь нэр төрийн хэрэг. Том бахархал болох зүйл юм л даа. Тус театр 500 хүний суудалтай гэж бодохоор 7 хоногт 2000 хүн миний бүтээлийг хардаг гэсэн үг. Энэ нь Монгол зураачийн хувьд маш том үзүүлэлт. Театрын хамт олон бид ярилцаад нэг жилийн гэрээтэйгээр тавихаар болсон. Тэд ч миний саналыг маш сайхан хүлээж авсан. Харин жилийн дараа дуудлага худалдаа зохион байгуулах юм. Энэ бүх ажлыг одоо Англид байгаа менежер Өнөрмаа зохион байгуулна. Миний бүтээлийг гадаадынхан үзээд үүнийг үнэхээр Монгол хүн зурсан юм уу гэж асуудаг. Миний зураг ч өөрөө их өгүүлэмжтэй учраас хүмүүс их таашаадаг. Энэхүү бүтээлдээ өөрийнхөө сэтгэмжээр “Queen” хамтлагийн 40 жилийн түүхийг ямарч байсан багтаасан. Дашрамд сонирхуулахад энэхүү хамтлагийн цомог нийтдээ 1423 долоо хоног борлуулалтаараа тэргүүлсэн байдаг. Тэгэхээр энэ хамтлаг яах ч аргагүй Попын хаан хамтлаг.
-Эргээд хоёулаа яриагаа “Та бэлэн үү” үзэсгэлэнгийн талаар үргэлжлүүлье. Монгол залуус таны үзэсгэлэнг хэр сонирхож байна. Хэдий хэр насны хүмүүс ирж үзэж байна вэ?
Үзэсгэлэн нээлтээ хийснээс хойш залуучууд л ирж байгаа. Гэхдээ бас дунд эргэм насны хүмүүс сонирхож үзэж байна. Манай залуучуудын сэтгэлгээ өөр түвшинд хүрсэн. Мөн миний үзэсгэлэн ч мэдээллийн чанартай учраас залуус маш олон цагаар энэ танхимд үзэж сонирхож байгаа. Дандаа өөрт хэрэгтэй шинэ мэдээлэл авч байна гэж ойлгож байгаа шүү. Зарим залуус үзэсгэлэн 12-р сарын 29-нд бууна гэхэд та энэ танхимыг энэ хэвээр нь үргэлж байлгаж болохгүй юмуу гэсэн. Тэгэхээр залуучуудад зориулсан номын сан байгаа юм чинь Хөгжмийн сан яагаад байж болохгүй гэж бодсон л доо. Манай залууст тухтай суугаад чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар байдаггүй болохоор л бааранд ордог гэж ярьцгаадаг. Тэгэхээр архи, тамхигүй орчинд кофегоо уугаад, хөнгөхөн хооллочихдог, мэдээллээ олж уншаад, дуртай хөгжмөө сонсчихдог, энэ л танхимд хөгжмийн тухай ярилцлага, лекцүүд болдог, шинэ гарч ирж байгаа хамтлаг дуучид анхны уран бүтээлээ энэ л танхимд найзууддаа сонирхуулдаг, тийм л газартай болгох юмсан гэсэн мөрөөдөл энэ л өдрүүдэд төрлөө.
-Хэрвээ тийм боломж нь бүрдээд таны хэлсэн шиг хөгжмийн сантай болвол та энэ бүх цуглуулга, бүтээлүүдээ энэ хэвээр нь хөгжмийн санд зориулах боломж байгаа юу?
Бололгүй яахав дээ. Миний мөрөөдөл одоо энэ л болчихлоо шүү дээ. Болдогсон бол энэ үзэсгэлэнгээ буухаар шууд энэ хэвээр нь хөгжмийн сантай болгочихмоор байна. Даан ч надад байр, сав алга. Тийм боломжийг нь бүрдүүлээд өгчих юм бол би хэнээр ч хэлүүлэлтгүй хийчихнэ. Би Эрдэнэт хотоос үзэсгэлэнгээ гаргах гэж ирсэн учраас дуусаад л нутаг руугаа явна.
-Үзэсгэлэнгийн үеэр таны зурсан хөргүүдийг худалдаж авъя гэсэн саналууд мэдээж ирсэн байх. Зарах бодол байгаа юу?
Хүмүүс саналууд их тавьж байгаа л даа. Гэхдээ би бүтээлээ худалдахаас илүү тэр чигээрээ надад байж байвал илүү байх гэж бодож байна. Түүнээс би зарлаа гэхэд нэг хүн аваад гэртээ л өлгөчихнө шүү дээ. Түүний оронд би залуучуудад харуулсан нь хамаагүй илүү. Манай залуучуудад яг ийм л газар дутагдаж байгааг ойлгож байна. Энэ бүх бодлоо ажил болгочих юм бол үнэхээр сайхан байна шүү.
-Үзэсгэлэн ямарч үнэ төлбөргүй болж байгаа. Дээр нь таны цуглуулгад мөнгө бол маш чухал зүйл шүү дээ. Санхүүгийн асуудлаа хэрхэн шийдвэрлэдэг юм бэ?
Би цуглуулгандаа зарцуулсан мөнгөө хэзээ ч тооцож үзээгүй. Зарим зүйлийг нь их өндөр үнээр авдаг ч ямарч байсан авчихдаг. Уран зургийн галларейн энэхүү танхимд ч мөнгө төлж байгаа. Би үзэсгэлэнгээ төлбөртэй үзүүлж болно л доо. Гэхдээ тэр болгон манай залуучууд үзэж чадахгүй шүү дээ. Халаасандаа ямарч мөнгөгүй оюутан, залуус олон байгаа. Тиймээс би бүх залуучууддаа үзүүлье гэсэн үүднээс ямарч төлбөргүй бүтээлээ үзүүлж байна.
-Таны уран бүтээлийн дараагийн төлөвлөгөө юу байна?
Үзэсгэлэн маань тун удахгүй дуусна. Мөн энэ үзэсгэлэн хөрөг баримт талруугаа гэж дээр би хэлсэн дээ. Тийм учраас би дараагийн уран бүтээлээ хийсвэр сэтгэлгээний бүтээл хийе гэсэн бодолтой байгаа. Гэхдээ хөгжимтэй холбоотой. Би тухайн хүний бодит дүр төрх буюу хөрөг зургийг зурсан бол харин дараагийн уран бүтээл тэр хүний дотоод сэтгэлийг дүрсэнд буулгасан бүтээлүүд байх болно. Гэхдээ ганцхан хөгжим зурна гэсэн үг биш. Угаасаа уран бүтээл гэдэг чинь нийгмийн захиалга.
-Та захиалгаар зураг зурдаг уу?
Миний өөрийн хувий нэг чанар байдаг юм. Би зөвхөн өөрийн сэтгэл хөдөлсөн зүйлээ л зурдаг. Ёстой захиалгын зураг зурж үзээгүй.
-Хүмүүс ярьдаг л даа. Уран бүтээлчдэд онгод байдаг гэж. Таны хувьд...?
Онгодыг хүлээгээд сууна гэсэн үг биш л дээ. Гэв гэнэт онгод ороод ирнэ гэж байхгүй байх л даа. Магадгүй яруу найрагчид өөр байх. Миний хувьд зурах гэж байгаа зургийнхаа талаар маш их боддог. Нэг сэдэв оллоо гэхэд тухайн сэдвээ аль өнцгөөс яаж хийх вэ гэж дотроо төсөөлөөд тэр бүтээлээ зурчихсан байгаагаар нь боддог. Түүний дараа л цаасан дээр зурдаг даа.
Танд амжилт хүсье.
“Та бэлэн үү ” үзэсгэлэн энэ сарын 29- ыг дуустал дэлгэгдэх бөгөөд энэхүү үзэсгэлэнг залуучуудыгаа заавал үзээсээ гэж хүсэж байна. Үзсэн нэгэн ч ахин үзэж хөгжмийн болоод өөр олон төрлийн мэдээллийг олж авна шүү дээ.
Ярилцсан Х.Оюундарь
Эх сурвалж: Залуучуудын Үнэн сонин