Умард Солонгост айлчилж байгаа Google компанийн захирлуудын зөвлөлийн дарга Эрик Шмидт тус улсын эрх баригчдад хандан цөмийн туршилт хийхээс татгалзаж, Интернет чөлөөтэй хэрэглэх эрх иргэддээ олгохыг уриалав. «Интерфакс» агентлагийн мэдээлснээр Умард Солонгосын 16 иргэний нэгэн нь гар утастай байна. Тус улсад гадаад өртөнцтэй харилцахыг хатуу хязгаарлсан байна. БНАСАУ-д аялахаас түдгэлзэх зевлемж Терийн департаментээс өгсөн ч Шмидт Ричардсон хоёр БНАСАУ-д хүрэлцэн очлоо.