logo
Ливийн үндэсний конгресс “Их Жамахири” нэрнээс албан ёсоор татгалзав

Ливийн үндэсний конгресс “Их Жамахири” нэрнээс албан ёсоор татгалзав

2013/01/11
Ливийн үндэсний конгресс /парламент/ тус улсыг Муаммар Каддафийн удирдаж байх үеийн “Их Жамахири” нэрнээс албан ёсоор татгалзав. Арабын “Аш-Шарк аль-Аусат” сонины уламжилснаар, төлөөлөгчид үндсэн хуулийг батлах хүртэл түр Ливи улс нэрийг батлаад байна. Хэдэн өдрийн өмнө Ливийн үндэсний конгресс дахь томоохон эвсэл болох үндэсний хүчний эвсэл нь тус улсын парламентыг шинэ үндсэн хуулийн төслийг байгуулах чадваргүй гэж эсэргүүцэл зарласан. 1977 оноос үндсэн хуулиар Каддафийн”Ногоон ном” байсан. Уг баримт бичгийн дагуу ард түмэн өөрийн засаглалыг ардын конгрессууд, хороонууд болон үйлдвэрчний эвлэлүүдээр шууд дамжуулан хэрэгжүүлэх ёстой байлаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш