Хориод жилийн өмнө одоогийн МҮОНТ-ээр “Та сувгаа битгий солиорой” хэмээн үзэгчдээсээ гуйж явсан өнөөдрийн ЗГХЭГ-ын дарга, төрийн сайд Ч.Сайханбилэг цахим сайтуудтай “дайн” зарлах шинжтэй болоод явчихлаа. Уг нь 2004-2008 онд Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн газрын даргаар ажиллахдаа ХХI зууны мэдээллийн технологийн үсрэнгүй хөгжилтэй монголчуудыг хөл нийлүүлэх ажлыг чадамгай удирдсан гавьяа түүнийх гэдэгтэй хэн ч маргахгүй. Энэ зууны хөгжил, дэвшил нь мэдээллийн технологийн ололттой салшгүй холбоотой гэдгийг салбарт нь ажиллаж явсны хувьд сайн ухаарч, богино хугацаанд далайцтай ажиллаж, энэ салбарыг хөл дээр нь босгоод ирсэн түүхтэй. Тэр гавьяаг нь ч ард түмэн, сонгогчид үнэлж, 2008 оны УИХ-ын сонгуульд тун өндөр хувьтай санал өгч, Ч.Сайханбилэг дарга дүүхэлзтэл ялалт байгуулж байсан.Харин дөрөвхөн жилийн дараа өөрийн хийж бүтээсэн мэдээллийн эрх чөлөөний хамгийн томхон хэрэгсэл болсон цахим сайтуудад сэтгэгдэл бичиж, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн сонгогчдоо толгой дараалан бүртгэлжүүлж, хянаж цагдан, заримынх нь дээлийг толгой дээгүүр нь нөмрүүлэхээр шазуур зууж сууна.Түүний хэрэгжүүлэхээр зэхэж буй “Цахим хуудас дахь сэтгэгдлийн нэгдсэн систем” гээч нь технологийн үсрэнгүй хөгжлийг ашиглан хамгийн боловсронгуй аргаар ирд иргэдээ тагнаж чагнах, тэдний Үндсэн хуулиар олгогдсон хэвлэн нийтлэх эрх чөлөөнд мугуйдлан халдах гэсэн л башир арга юм. Түүний санаачилсан бусдыг гүтгэн доромжилсон бол “хариуцлага тооцох” нэртэй хүчирхийллийн аргыг Засгийн газрын бусад гишүүд нь ч дэмжиж байгаа нь Монгол Улс хэвлэл мэдээллийн эрх чөлөөнөөс татгалзахад ойрхон байгааг нотлох ноцтой баримт мөн.
Дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншина уу_
Дэлгэрэнгүйг ЭНД-ээс уншина уу_