Монгол Улсын Үндсэн хуулинд Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын ажлын алба нь Тамгын газар мөн. Тамгын газрын бүтэц, орон тооны хязгаарыг Засгийн газар нэг бүрчлэн буюу нэг маягаар тогтооно гэж заасан байдаг. Энэ хуулийн дагуу Засгийн газар 2012 оны 12 дугаар сарын 22-ний хуралдаж, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Захирагчийн ажлын албаны бүтцийг хэлэлцэн шинэчлэн баталсан юм. Шинэчлэгдсэн бүтцээр нийслэлийн удирдлагыг
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч;
- Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч
- Нийслэлийн засаг даргын Хот байгуулалт,хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч
- Нийслэлийн Засаг даргын Зам, тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч
- Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч
- Нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч
- Нийслэлийн засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч
- Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга;
- Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга;
- Улаанбаатар хотын Ерөнхий Архиктектор бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дарга гэсэн бүтэцтэй байхаар тогтоосон байна.
Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын бүтэцэд мөн багагүй өөрчлөлт орсон. Тухайлбал Хотын хөгжлийн бодлогын хэлтэс нь Стратегийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс , Төрийн захиргааны удирдлагын хэлтэс нь, иргэдийн үйлчилгээний төв бүхий Нутгийн захиргааны удирдлагын хэлтэс болон өргөжиж байна. Харин нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба нь Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс болон өөрчлөгдлөө. Мөн Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтцийг шинэчлэн тогтоосон. Хуучин бүтцээр бол Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц нь
Захиргааны алба;
-Инженерийн байгууламжийн хэлтэс;
-Хот, нийтийн аж ахуйн хэлтэс;
-Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтэс;
-Орчны бохирдол, хог хаягдлын менежментийн хэлтэс гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байсан бол одоо Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтэс нэмэгдлээ. Ингэснээр Улаанбаатар хотын хог хаягдлыг асуудлыг шинэ менежментээр шийдвэрлэх болж байна. Шинэчлэгдсэн бүтцээр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь:
Захиргаа санхүүгийн алба
Инженерийн байгууламжийн хэлтэс
Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс
Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтэс
Үйл ажиллагааны мониторингийн хэлтэс гэсэн бүтэцтэйгээр ажиллаж байна.
Харин нийслэлийн хэрэгжүүлэгч агентлагуудыг чиг үүрэг, эрхлэх асуудлаар нь нэгтгэх мөн зарим агентлагийн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулахаар Засгийн газраас шийдвэр гарсан байна. Тухайлбал Нийслэлийн газрын албыг Өмчийн харилцааны газартай нэгтгэсэн бол Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газрыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болгон өөрчиллөө. Шинэ бүтцээр нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Авто замын газар, Агаарын чанарын алба, Архивын газар, Аялал жуулчлалын газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн газар (Зуслангийн товчоотой), Биеийн тамир, спортын газар, Боловсролын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Гэр хорооллын хөгжлийн газар, Дотоод аудитын алба, Мал эмнэлэгийн газар, Мэдээллийн технологийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын газар, Нийгмийн халамж, үйлчилгээний газар, Нийтлэг үйлчилгээний газар, Нийслэлийн бүртгэлийн газар, Онцгой байдлын газар (Нөөцийн албатай), Өмчийн харилцааны газар, Эдийн засгийн хөгжлийн газар, Соёл, урлагийн газар, Статистикийн газар, Татварын газар, Тээврийн газар, Хөдөлмөрийн газар, Үйлдвэр, хөдөө аж ахуйн газар, Худалдан авах ажиллагааны газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, Цагдаагийн газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба, Шүүхийн шинжилгээний алба, Эрүүл мэндийн газар гэсэн 32 агентлаг ажиллаж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.