logo
Идлэг шонхрыг  арилжааны зорилгоор гадаад оронд гаргахыг хориглолоо

Идлэг шонхрыг арилжааны зорилгоор гадаад оронд гаргахыг хориглолоо

2013/01/14

Үндэсний бахархалт шувуугаар зарласан идлэг шонхрыг арилжааны зорилгоор гадаадад гаргахыг 5 жилийн хугацаагаар хориглолоо. Манай оронд  2010 оны байдлаар ойролцоогоор 6800 гаруй толгой идлэг шонхор өндөглөн зусдаг, маш цөөн тоогоор өвөлждөг байна. Монголчуудын түүх, соёлд үнэтэй байр суурь эзэлдэг энэ шувууны тоо толгойг олшруулах, экологийн үнэт шинжийг олон нийтэд таниулахад энэ шийдвэр ач тусаа өгнө гэж Засгийн газар үзэж байгаа юм.  Идлэг шонхор нь тал хээрийн экосистемд бэлчээрийн мэрэгч амьтад тухайлбал, үлийн цагаан оготоны тоо толгойг хэт олшрохоос урьдчилан сэргийлж зохицуулж байдаг ач холбогдолтой. 

Засгийн газраас идлэг шонхрыг хууль бусаар барих, гадаадад гаргахыг завдах зэрэг сөрөг нөлөөлөл гарахаас урьдчилан сэргийлэх, хяналтыг сайжруулахыг хууль хяналтын байгууллагуудад үүрэг болгожээ.

 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш