logo
Сэлэнгэ аймагт эмэгтэйг бүлэглэн хүчиндсэн ноцтой хэрэг гарчээ

Сэлэнгэ аймагт эмэгтэйг бүлэглэн хүчиндсэн ноцтой хэрэг гарчээ

2013/01/14
Сэлэнгэ аймгийн төвд энэ сарын 5-8-ны өдрүүдэд нэг эмэгтэйг хэсэг залуус  хэд хэдэн зочид буудал дамжуулан  авч явж хүчиндсэн ноцтой хэрэг гарчээ. Одоогоор хохирогч эмэгтэйн биеийн ихэнх хэсэг шарх сорвитой байгаа бөгөөд аймагтаа шинжилгээ өгч хариуг нь хүлээж байгаа аж. Хэрэг үйлдэгч этгээдүүдийн 3 нь хоригдон шалгагдаж байгаа бөгөөд үлдсэн сэжигтнүүд нь гадуур байцаагдаж байна.
Эх сурвалжийн мэдээлснээр хэрэг хийсэн этгээдүүдийн нэг нь хохирогчийг таньдаг байсан нь хэрэг гарах гол нөхцөл болсон бөгөөд хэрэг үйлдэгч залуусын зарим нэгнийнх нь эцэг эх аймагтаа том албан тушаал хашдаг юм байна. Хохирогч эмэгтэйн хувьд айлын бага хүүхэд бөгөөд тун удахгүй хуримаа хийхээр бэлтгэж байсан ажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш