Монгол Улсаас Бүгд Найрамдах Филиппин Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа энэ сарын 10-ны өдөр Филиппин Улсын Ерөнхийлөгч Эрхэмсэг ноён Бэнигно С.Акино-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.
Жуух бичиг барих ёслолын үеэр Элчин сайд Б.Дэлгэрмаа Ерөнхийлөгч Бэнигно С.Акино болон Филиппиний ард түмэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжлахын хамт, 2013 оны 10 дугаар сарын 11-нд Монгол-Филиппиний хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож буйд баяр хүргэлээ.

Ерөнхийлөгч Бэнигно С.Акино Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж-д чин сэтгэлийн халуун баяр хүргэж, хоёр орны ард түмний эрх ашгийн төлөө цаашид хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлээд Монгол Улс ашигт малтмалын арвин их нөөцтэй, уул уурхайн салбарт явуулж буй бодлогоос бидэнд суралцах зүйл их байгааг дурдаад Монголын Ашигт малтмалын тухай хуулийг судлан үзэх хүсэлтээ илэрхийлж, Элчин сайдад ажлын амжилт хүсэв.
Элчин сайд Б.Дэлгэрмаа эрхэмсэг Ерөнхийлөгч Бэнигно С.Акино-д талархаад хоёр орны хамтын ажиллагааг цаашид бүх чиглэлээр өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа, уул уурхай, боловсрол, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхэд онцгойлон анхаарч ажиллахаа тэмдэглэлээ.