Монгол Улсын олон улсын гэрээ болон Засгийн газрын тогтоолд зааснаар манай улсын ОХУ-тай хиллэдэг хэсэгт 29, БНХАУ-тай хиллэдэг хэсэгт 13, агаарын замын дөрөв, нийт 46 боомт ажиллахаас 14 нь олон улсын, 11 нь хоёр талын байнгын ажиллагаатай, 14 нь хоёр талын түр буюу улирлын ажиллагаатай, долоо нь дамжин өнгөрөх боомт байна. Эдгээрийн 39 нь автозамын, гурав нь төмөр замын, дөрөв нь агаарын замын боомт юм байна.