logo
Залуучуудын хүсэл сонирхлоороо нэгдэх хамгийн том боломж

Залуучуудын хүсэл сонирхлоороо нэгдэх хамгийн том боломж

2013/01/16
Монголын Залуучуудын Холбоо өнгөрсөн 2012 онд залуучууд хоорондоо сонирхол ажил мэргэжлээрээ нэгдэн, тухайн саолбартаа тулгамдаж буй асуудлуудад гарц хайх, улмаар шийдвэрлүүлэх, дуу хоолойгоо хүргэх  зорилготой залуучуудын бие даасан нэгдэл болох “Залуучуудын хороо”-дыг өнгөрсөн 10-р сараас эхлэн байгуулж эхэлсэн.
Одоогоор Залуучуудын гэх тодотголтой “Байгаль орчны хороо”, “Спортын хороо”, “Соёл урлагийн хороо”, “Хүнс, шим тэжээлийн хороо”, “Эрүүл мэндийн хороо”, “Хууль эрх зүйн хороо”, “Хүмүүнлэгийн хороо” зэрэг 7 хороод байгуулагдан тамга гэрчилгээгээ аваад байгаа аж. Тэдгээр нь эхнээсээ зохион байгуулалт ажлын төлөвлөгөөгөө гарган үйл ажиллагаагаа эрч хүчтэй, идэвхтэй явуулж, залууст хандсан, тэднийг уриалсан олон ажлыг амжилттай хийж эхлээд байна. Энэхүү “Залуучуудын хороо” нь  16-39 насны залуучууд нээлттэй хамрагдаж болох ба  хороодын дарга, дэд даргаар тухайн салбартаа нэр хүндтэй хийсэн бүтээсэн ажилтай, цаашид олон зүйлийг хийх сэтгэлтэй хүмүүс сонгогдсон нь залууст их итгэл өгч байна. 
 Энэ жил  МЗХ  Залуучуудын “Боловсролын хороо”, “Гадаад харилцааны хороо”, “Гэр бүл жендерийн хороо”, “Нийгмийн асуудлын хороо”, “Хөдөлмөр эрхлэлтийн хороо”, “Шашны хороо”, “Шинжлэх ухаан, технологийн хороо”, “Санхүү эдийн засаг, бизнесийн хороо”, “Хэвлэн нийтлэгч, сэтгүүлчдийн хороо” -дыг байгуулахаар ажиллаж байгаа аж. Эдгээр залуучуудын хороодод гишүүнээр элсэн орж, тухайн хорооны үндсэн зорилго, чиглэлийн дагуу ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй бүхий л  залууст бүрэн боломжтой, нээлттэй юм байна.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш