Монголчуудын уламжлалт баяр Цагаан сар хорь гаруй хоногийн дараа болно. Өргөн дэлгэр тэмдэглэдэг энэ баярыг тохиолдуулан иргэдийг хуурч мэхлэх, хуурамч валютаар гүйлгээ хийх үзэгдэл мэр, сэр гарч байгаа тул анхаарал болгоомжтой байхыг Хууль зүйн яамнаас сэрэмжлүүлж байна. Энэ асуудлаар Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамъян өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл хийлээ.
Одоогоор манай улсад 10.000 хуурамч юань орж ирээд байгааг Улсын мөрдөн байцаах газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан илрүүлжээ. Эдгээр хуурамч юанийн дотор дөрвөн жилийн өмнөөс гүйлгээнд орсон валют ч байсан байна. Тиймээс цагдаагийн байгууллагаас банк, томоохон худалдааны төвүүд, вокзал зэрэг иргэд олноор үйлчлүүлдэг газруудад сэрэмжлүүлэг тавьжээ. Мөн иргэд мөнгө солиулахдаа серийн дугаарыг нь тэмдэглэн авахыг анхааруулав.
Үүнээс гадна БНХАУ-ын Эрээн хотод монголчууд такси болон бөөний худалдааны төвөөр үйлчлүүлэхдээ залилуулах нь их байгаа гэнэ. Хэрэв залилуулсан гэдгээ мэдвэл нэн даруй цагдаагийн байгууллагад нь хандахыг сануулж байна.