logo
340 мянган төгрөгөө авсан ахмадууд талархал илэрхийлжээ

340 мянган төгрөгөө авсан ахмадууд талархал илэрхийлжээ

2013/01/19

Иргэдээ сонсох, тэдний санал хүсэлтийг хүлээн авах “1111 төв”-д 2013 оны нэгдүгээр сарын 11-17-нд 1230 гаруй иргэд санал хүсэлтээ илэрхийлжээ. Шинэчлэлийн Засгийн газар ахмад настанд өгөх 340 мянган төгрөгийн санхүүжилтийг шийдэж, дээрх мөнгийг олгосонд ахмадууд талархлаа илэрхийлсэн дуудлага олон иржээ. Энэ хугацаанд ирсэн 1230 саналын40 орчим хувь нь нийгмийн шинжтэй, ялангуяа эрүүл мэндийн салбар, эмч сувилагч нарын харилцааны соёл болоод тэдний үзүүлж буй үйлчилгээний  асуудлаар түлхүү ханджээ. 

Хөвсгөл аймгийн Баянзүрх суманд түргэн тусламж дуудсан тохиолдолд шатахууны мөнгийг нь өгч байна. Эмнэлэгт хэвтэхэд эм тариагаа гаднаас авахуулж байна, үүнийг хянаж шалгаж өгөөч гэсэн байна.           

Цагдаагийн байгууллагатай холбоотой саналууд олон ирсэн бөгөөд замын цагдаа нар анхааруулга сэрэмжлүүлэг өгөх бус жолооч нарыг торгохын төлөө ажиллаж байгааг шүүмжлээд энэ нь дээрэм хийж байгаатай адил байна гэжээ.  

Дээрх хугацаанд нийслэл хоттой холбоотой нийт 197 санал хүсэлт, гомдол, шүүмжлэл ирүүлж, орон сууцны халаалт, хог ачилт, нийтийн тээврийн тасалбарын үнийн асуудлаар ханджээ. 

Албан газар, дэлгүүр, аж ахуйн нэгжүүдийн гадна хаягийг гадаадаар бичсэн нь ойлгогдохгүй байна.  Байгууллагуудын хаяг, гудамжны самбарын рекламуудыг эх хэлээрээ бичиж байхыг иргэд анхааруулжээ. Энэ асуудалд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныСамбар, реклам мэдээллийн байгууламж хариуцсан мэргэжилтэн “Хаяг, реклам байрлуулах журмыг шинэчилж НИТХ-аар хэлэлцүүлэх гэж байгаа. Шинэ журам батлагдвал байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаягийг монголоор заавал хамт бичдэг болно. Үүнд иргэдтэйгээ хамтарч хяналт тавих болно” гэж хариулжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш