logo
Япон улс барьцаанд байсан японы иргэдийг авахаар Алжир руу тусгай онгоц илгээнэ

Япон улс барьцаанд байсан японы иргэдийг авахаар Алжир руу тусгай онгоц илгээнэ

2013/01/23
Японы Засгийн газар Алжир руу барьцаанд байсан долоон иргэн болон террористуудын халдлагын улмаас нас барсан хүмүүсийн цогцсыг эх орондоо авчрахаар тусгай онгоц илгээнэ. Энэ тухай өнөөдөр тус улсын сайд нарын танхимын ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгдлээ. Токиогийн Ханэда онгоцны буудлаас Алжир руу өнөөдөр тусгай нислэг хийнэ. Террористуудыг нефть-хийн цогцолбор руу дайралт хийж байх үед тус цогцолбор дээр японы 17 хүн ажиллаж байжээ. Тэдний долоог аварч чадсан бөгөөд долоон хүний цогцсыг сая тодорхолйсон юм. Гурван хүнйи хувь заяа хараахан тодорхойгүй байна. Суга хийсэн мэдэгдэлдээ, Японы ЗГ нь “Алжирын ЗГ-аас болсон явдлын тайлбар хийхийг” шаардах төлөвтэй байна. Алжирын нийслэл хотоос 1300 км зайд орших нефть-хийн цогцолборт алжирын болон гадаадын хэдэн зуун мэргэжилтэнүүд ажиллаж байсан бөгөөд уг объект рүү 1-р сарын 16-нд дайрсан юм. Маргааш өдөр нь алжирын тусгай албаныхан барьцаанд байгаа хүмүүсийг чөлөөлөх ажиллагааг эхэлсэн. Уг халдлагад 8 орны 37 гадаадын иргэн амь насаа алдсан. Нилээд хэдэн гадаадынхан одоо болтол сураггүй болсонд тооцогдоод байна. Цэргийнхэн Алжирын 685 иргэн болон 107 гадаадын мэргэжилтэнүүдийг чөлөөлөөд байна. Бүх алан хядагчдыг устгасан болон баривчлагдсан.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш