Хоёр парламент дамжуулан хэлэлцсэн ч үр дүнд хараахан хүрээгүй байгаа Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-ын байнгын хороодоор ярилцаж байна. Маргааш чуулганаар хэлэлцэх сураг бий.
Өнгөрсөн зууны 90-ээд онд Монголд хэвлэх, нийтлэх эрх чөлөө туйлдаа хүрч, дэлхийд хэвлэлийн бүрэн эрх чөлөөтэй орны тоонд багтан 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний хууль батлагдсанаар төр, засгийн хүлээснээс ангижирсан Монголын хэвлэлийн эрх 2000 оноос эхлэн бүдгэрсээр өдгөө хагас эрх чөлөөтэй орны ангилал дотор ороод буй.
УИХ-аар хэлэлцэж байгаа Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль энэ алдагдсан эрх чөлөөг бүтэн болгох болов уу гэтэл улам доош дарах янзтай. Улстөрчид, эрх мэдэл бүхий нөхөд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдийг атгандаа байлгахын тулд “өөхөнд боосон” хоригийг хуулийн төслийн энд тэнд хавчуулж, өнгөлөн далдалсан нээнтэг шаантгаар дүүргэхийг хичээж буй нь хэлэлцүүлгийн шат гүнзгийрэх тусам харагдах боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслийг Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төсөлтэй нэгтгэн хэлэлцэж буй нь нуухыг нь авах гээд нздийг нь сохлохын үлгэрийг харуулж байна. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төсөлд байгаагүй зарим заалтууд хоёр төслийг нэгтгэсэн гэсэн далбаан дор Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл дотор хавчуулагджээ. Тухайлбал, уг хуулийн төслийн 12.2-т “Хэвлэл мэдээллийн байгууллага нь хүний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг санаатайгаар гутаан доромжилсон болон бусад хууль бус мэдээллийг сэтгэгдэл болон бусад хэлбэрээр дамжуулан нийтлэх, нэвтрүүлэх боломжийг гуравдагч этгээдэд олгохы гхориглоно” гэжээ.
Үргэлжлэлийг ЭНД-ээс уншина уу....