logo
Н.Алтанхуяг: Паркийг зориулалтын дагуу л ажиллуулах ёстой

Н.Алтанхуяг: Паркийг зориулалтын дагуу л ажиллуулах ёстой

2013/01/24
“Паркаа аваръя” хөдөлгөөнд маш олон хүмүүс нэгдэж байгаа, УИХ гишүүд ч нэгдсэн талаар өмнө нь  чих дэлсэж байсан. Тэгвэл УИХ дах “Залуучуудыг дэмжих лобби” бүлгийнхэн болох УИХ-ын гишүүн С.Бямбацогт, С.Одонтуяа,Ж.Энхбаяр, С.Ганбаатар нар оны өмнөхөн Паркийн газрын талаарх асуудлаар 6 асуулт бүхий асуулгыг МУ-ийн Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүргүүлсэн. Үүний хариуг саяхан Ерөнхий сайд Н.Алтанхуяг эрхэм гишүүдэд болон, МЗХ-нд хаяглан ирүүлсэн байна. Асуултын нэг болох “Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн талаар Засгийн газар ямар байр суурьтай байгаа вэ, цаашид ямар арга хэмжээ авах вэ?” гэсэн асуултад тэрээр “МУ-ын Засгийн газар ҮСАХ нь хүүхэд залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх амралт, зугаалгын цогцолбор байх ёстой гэжүзэж байгаа. Цаашид нийгмийн хамгааллын бодлогод хүүхэд залуучуудыг хөгжүүлэх, хүүхдийн хөгжлийг хангах зориулалтаар барьж байгуулсан барилга байгууламж, бий болгосон хөрөнгийг зориулалтын дагуу хүүхдийн төв байгууллагын мэдэлд шилжүүлэх, өмчлүүлэх асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, менежментийг нь хүүхэд, залуучуудын эрэлт хэрэгцээнд нийцэхүйц түвшинд хүргэхээр тусгасан бөгөөд энэхүү зорилтын хүрээнд асуудлыг шийдвэрлэх байр суурь баримтлана” гэжээ. Ямартаа ч энэ хариунаас харахад Засгийн газар, Ерөнхий сайд маань “Паркаа аваръя” хөдөлгөөнийг дэмжиж, хамтран ажиллахад бэлэн байгаа бололтой.
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш