НҮБ-ын АЗ-ийн Пхеньяны эсрэг авсан өргөтгөсөн хоригуудын хариуд Умард-Солонгосын эрх баригчид АНУ-ын эсрэг цөмийн шинэ туршилтуудыг явуулахаар төлөвлөж байгаа тухайгаа мэдэгдэв гэж Франс пресс агентлаг Умард-Солонгосын Төрийн Батлан хамгаалах хорооны мэдэгдэлийг иш татан уламжилжээ.
“Бид төрөл бүрийн хиймэл дагуулууд болон холын зайны пуужин хөөргөнө гэдгээ нуухгүй, бид АНУ-ын эсрэг цөмийн өндөр түвшингийн туршилтуудыг хэрэгжүүлнэ” гэж Умард-Солонгосын төрийн хорооны мэдэгдэлийг ЦТАК агентлаг иш татжээ.
Нөгөөтэйгүүр, өмнөд-солонгосын шинжээчид үзэхдээ, тэд үүнийгээ цөмийн Пунгери полигон дээр ойрын үед явуулж болзошгүй юм гэжээ. Өмнө нь НҮБ-ын АЗ-ийн өмнөх тогтоолуудыг зөрчиж БНАСАУ сөнгөрсөн 12-р сард алсын зайны радиустай пуужин хөөргөснийг буруушаасан. Үүний хариуд Пхеньян нь өөрийн цэргийн чадавхийг нэмэгдүлэх төлөвтэй байгаагаа мэдэгдэж, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох зургаан талт хэлэлцээрийг сэргээхээс татгалзаад байна.