АНУ-ын БХ-ын сайд Леон Пинетта 1994 оноос хойш хүчин төгөлдөр байгаа эмэгтэйчүүд байлдааны анги нэгтгэлд цэргийн алба хаах хориог хүчингүй болгох бодолтой байна гэж америкийн ХМХ Пентагоны эх сурвалжийн мэдээнээс иш татан уламжлав. Эдүгээ эмэгтэй хүн АНУ-ын зэвсэгт хүчний явган цэрэг, их буу, хуягт танкийн анги ба тусгай анги нэгтгэлд цэргийн алба хаахыг хориглосон юм.
Гэвч Ирак, Афганистанд байлдааны ажиллагааны тодорхой шугам үгүй байсан дайны үед эмэгтэйчүүд байлдааны ажиллагаанд нэг бус удаа оролцов. Иймээс саяхан Америкийн иргэний эрх чөлөөний төлөө тэмцэх холбоо байлдааны анги нэгтгэлд эмэгтэй хүн цэргийн алба хаах эрхийг хамгаалахаар Пентагоны талаархи гомдолыг шүүхэд шилжүүлэв. Үүний хамт цэргийн дарга нар эмэгтэй хүн ямар нэг ангид цэргийн алба хаах боломжтой үгүйг өөрөө шийдвэрлэх эрхтэй гэж Панетта тэмдэглэв.