logo
УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

2013/01/26
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2013.01.25/ үдээс өмнөх хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг үргэлжүүлэн хэлэлцлээ.

  Уг хуулийн төсөлд нам, эвслийн бүлэгт чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд бүлгийн гишүүдийнхээ ирцийг 50 болон түүнээс дээш хувиар хангаж оролцуулах үүрэг хүлээлгэж, энэ үүргээ 8-аас дээш удаа биелүүлээгүй бүлгийг татан буугдсанд тооцож байхаар тусгасан юм. Чуулганы өчигдрийн хуралдаанаар хэлэлцүүлэг хийгдсэн бөгөөд өнөөдрийн хуралдаанаар дэмжсэн, эсэргүүцсэн тус бүр гурван гишүүн үг хэлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжлээ.

   Энэ үеэр УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай өргөн баригдсан хуулийн төслүүдийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж дуусгахаар шийдвэрлэсэн тухай дуулгаад гишүүдийг хуралдаа идэвхтэй оролцохыг хүссэн.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш