Иргэдийг сонсох, тэдний санал гомдлыг хүлээн авах “1111 төв”-д 2013 оны нэгдүгээр сарын 17-24-нд нийт 1289 гаруй иргэд хандаж санал хүсэлтээ илэрхийлсний олонх нь нийгмийн шинжтэй байлаа.
Эрүүл мэндийн асуудлаар 100 гаруй иргэд хандаж, эмнэлгүүдийн хүнд суртал болон номер дарааллаараа үйлчилдэггүй, эмч нар нь сул чөлөөтэй байгаа хэрнээ хүнд өвчтөн ирэхэд үздэггүй гэж шүүмжилжээ. Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог өөрчлөх шаардлагатай, эмнэлгүүдийн лавлах утаснууд утсаа авдаггүй, эм тарианы хүрэлцээ муу, зарим эмнэлэг эрүүл ахуйн шаардлага хангахгүй, иргэд үзүүлэх гээд хүлээж байгаа тохиолдолд амбулаторид нь сандал байхгүй, тав тухгүй байна гэжээ. Эмч ажилчдын харилцаа болоод үйлчилгээний чанарыг сайжруулах, өрхийн эмнэлэгтээ шинжилгээ өгөх боломж олгохыг иргэд хүсчээ. Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтанд эдгээр асуудлыг тавьсан бөгөөд анхаарч ажиллахаа мэдэгджээ. Эдгээр гомдол саналаас гадна эмч нарт хандсан мэндчилгээ, талархал ч ирсэн байна.
Боловсролын асуудлаар хандсан иргэдих, дээд болон дунд сургууль, цэцэрлэгийн хүүхдээс мөнгө татаж байгааг шүүмжилжээ. Мөн хөдөө орон нутгийн багш нарын заах арга, сургалтын чанар тааруу, цэцэрлэг, сургуулиудын халаалт, хүүхдүүдийн сурах орчин тав тух, эрүүл ахуйн орчин муу байна гэсэн асуудлыг тавьжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.