logo
“Шинэ төмөр зам” төслийн эхний санхүүжүүлтийг ирэх сард  хийнэ

“Шинэ төмөр зам” төслийн эхний санхүүжүүлтийг ирэх сард хийнэ

2013/01/28

“Монголын төмөр зам” төрийн өмчит хувьцаат компанид төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрөл олгосон ч концесс олгох шийдвэр гараагүй байсан. “Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлого”-ын хэрэгжилтийн хүрээнд төмөр замын суурь бүтцийг “барих-ашиглах-шилжүүлэх” концессийг “Монголын төмөр зам” ТӨХК-д олгохоор Засгийн газрын өнөөдрийн 2013-01-26/ хуралдаанаар шийдвэрлэлээ. 

Мөн “Шинэ төмөр зам“ төслийг хэрэгжүүлэхэд эхний ээлжинд шаардагдах 55 сая ам.долларын санхүүжилтийг энэ оны хоёрдугаар сард багтаан олгохыг Хөгжлийн банкны төлөөлөн удирдах зөвлөлд зөвшөөрсөн байна. Зээлийн эргэн төлөлтийг тухай бүр нь улсын төсөвт тусгаж, шийдвэрлэхийг Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт даалгалаа.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш