logo
Хотын хог хаягдлын менежментийг сайжруулах 2013-2016 хөтөлбөрийг хэлэлцлээ

Хотын хог хаягдлын менежментийг сайжруулах 2013-2016 хөтөлбөрийг хэлэлцлээ

2013/01/29
“Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах 2013-2016 хөтөлбөр”-ийг боловсруулж 2013 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр Иргэний танхимаар иргэд, БААН, ТББ, мэргэжлийн байгууллагын төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулсан байна.  Хэлэлцүүлгээс гаргасан санал, хүсэлтийг уг хөтөлбөрт тусгах талаар судлах юм. Мөн  иргэний танхимаар өнгөрсөн долоо хоногт  Реклам мэдээллийн байгууламжийн журамыг шинэчлэх тухай асуудлыг нээлттэй хэлэлцүүлсэн байна.  Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна реклам мэдээллийн байгууламж байрлуулах, түүгээр дамжуулан зар сурталчилгаа түгээх үед нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж иргэдтэй үүсэх харилцааг зохицуулахад мөрдөх журмыг боловсруулж байгаа бөгөөд энэхүү журам нь 8 бүлэг 34 зүйл 119 заалт,  3-н хавсралтаас бүрдэх юм байна. 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш