logo
Өттэй памперс, хорхойтой будаагаараа алдартай “Миний дэлгүүр” хэрэглэгчийн халааснаас хичнээн тэрбум төгрөг хумсалсан бол

Өттэй памперс, хорхойтой будаагаараа алдартай “Миний дэлгүүр” хэрэглэгчийн халааснаас хичнээн тэрбум төгрөг хумсалсан бол

2011/07/26
Хэрэглэгчийн эрх ашгийг дээдэлнэ гэж ярьдаг ч үнэн хэрэгтээ монголд энэ нь эсрэгээр юм. Мэргэжлийн хяналтын газар, Шударга бус өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас авахуулаад үйлчлүүлэгч, худалдан авагчдыг үйл ажиллагаараа дэмжих ёстой байгууллагуудын үнэн дүр төрх, мөн чанар нь цаагуураа шал өөр. Монголын анхны супермаркетуудын нэг “Миний дэлгүүр”-ийн үйл ажиллагаа жил ирэх бүр уруудан доройтсоор байна. Энд тэнд байгуулагдсан салбаруудынх нь эмх цэгц, зохион байгуулалт, үйлчилгээний соёл зэрэг нь шинэ цагийн соёлтой супермаркетуудын сүрэнд нам дарагдсан нь илт. Өттэй памперс, хорхойтой будаагаараа алдартай “Миний дэлгүүр” сүүлдээ хүсний бүтээгдэхүүний кг тус бүрээс 100 грамм сождог болох нь илчлэгдсэн юм. Өнгөрсөн он жилүүдэд тус супермаркет хэрэглэгчийн халааснаас хичнээн тэрбум төгрөгийг боловсноор “хумсалсан” бол гэж бодоход аймшигтай. Энэ тухай “Миний дэлгүүр”-ийн удирдах ажилтнаас лавлахад:-“Кг-ийн бараанаас дутсан явдал ч яах вэ. Аргалж болох юм. Үүнээс хойш хүмүүс худалдан авсан бараа бүтээгдэхүүнээ өөрсдөө жинлэж үзээд авахад асуудалгүй. Харин өттэй памперс, хорхойтой будааны хувьд гэвэл өөр хүмүүсийн явуулга л байх. Ер нь будаа чинь угаасаа хорхойтой амьтан шүү дээ. Манай монголчууд тариалангийн хүмүүс биш болохоор мэдэхгүй л дээ” гэж хээвнэг хариулсан юм.

Н.Соно.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш