Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас оюутны болон өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, багш нарын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Өсвөрийн тамирчдын сургалт-дасгалжуулалтын онол, аргазүй, технологийн шинэчлэлийн асуудал” сэдэвт сургалт, семинар 1-р сарын 30, 31-ний өдрүүдэд ССАЖЯ-ны “Спортын бэлтгэлийн төв”/хуучнаар Спортын төв ордон/-ийн хурлын зааланд болно. Сургалт, семинарт төрөлжсөн болон мэргэжлийн сургалттай биеийн тамир, спортын сургуулиудын багш нар, биеийн тамирын дээд сургуулиудын эрдэмтэд, спорт холбоодын сургагч-багш нар, ССАЖЯ-ны СБТ-ийн мэргэжилтэн-аргазүйчид оролцож, өсвөрийн тамирчдын бие бялдрын хөгжилтийн түвшин, сургалт-дасгалжуулалтын төлөвлөлт, судалгаа шинжилгээний арга зүй, гадаадад өсвөрийн тамирчдыг бэлтгэж буй туршлага, спортын авъяас чадварыг удамшлын түвшинд тогтоох шинжлэх ухааны үндэслэл зэрэг сэдвүүдээрилтгэл тавьж, ярилцлага, хэлэлцүүлэг өрнүүлэх бөгөөд энэхүү сургалтанд нийслэлийн бүх дүүргийн өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч, багш нар хамрагдан оролцоно гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.