Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах удирдамж гаргасаны дагуу өнгөрсөн бямба гаригт их цэвэрлэгээний ажил өрнөлөө. Цэвэрлэгээгээр онцгой анхаарч цэвэрлэх гудамж, зам талбайн жагсаалт гаргасаны дагуу нийт 92 гудамж, зам талбайн явган хүний зам, автозамын цас мөсийг арилгаж, бүрэн хальтиргаагүй болгосон бол дүүргүүдийн нутаг дэвсгэрт үүссэн нийт 179 үүсмэл хогийн цэгийг цэвэрлэж , ачиж тээвэрлэн хогийн төвлөрсөн цэгт хүргэжээ. Бүх нийтийн их цэвэрлэгээнд нийт 5916 байгууллага, аж ахуйн нэгжийн 27709 ажилтан , албан хаагчид оролцож, дүүргүүдийн их цэвэрлэгээнд Захирагчийн Ажлын албаны бүх хэлтсүүд хяналт тавьж ажилласан байна. Сар шинийн баяраа хоггүй цэвэр орчинд ая тухтай угтах зорилгоор зохион байгуулагдаж байгаа энэ ажилд Нийслэлийн Соёлын газар, ИНЕГ, АПУ ХХК, ЧД-н Тамгын газар ,Нийслэлийн шүүх, Тємєр замын цагдаагийн хэлтэс гэх мэт байгууллага аж ахуй нэгжүүд идэвхтэй оролцсон бол ХААИС, Төв цэнгэлдэх хүрээлэн, Соёмбо продакшн Кино театр, Гурван гал ХХК, “Хаан банк” , Нарантуул-2 худалдааны төв, Хүчит шонхор худалдааны төв зэрэг 50 гаруй байгууллагууд хариуцлагагүй хандаж их цэвэрлэгээнд оролцоогүй байна . Нийслэлийн их цэвэрлэгээ энэ долоо хоногийн бямба гаригт үргэлжилэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.