logo
Эверестийн оройд 32 цаг бясалгал хийжээ

Эверестийн оройд 32 цаг бясалгал хийжээ

2011/07/27

Тун саяхан Балбын гуру Бхакта Кумар Рай гэгч хүн Эверестийн оройд 32 цаг болж 27  цагийн турш бясалгал үйлдэн дээд амжилт тогтоолоо. Гучин настай гуругийн шавь нар үүнийг жинхэнэ ид шид гэж үзэж байна.
“Тэнгэрийн зам” шашны урсгалыг үндэслэгч Бхакта Кумар Рай өөрийгөө  Бурхан сахиусан дээд гэгээн (Supreme Master Godangel) гэдэг бөгөөд тэрээр 8848 метрийн өндөрт тавдугаар сарын 20-ны өглөө гарчээ.

Эврестийн оргилд байхдаа тэрээр 11 цагийн турш л хүчил төрөгч хэрэглэсэн бөгөөд дараагийн өдрийн орой тэрээр бясалгалаа дуусгасан байна. Одоо гуругийн биеийн байдлын талаар ямар нэгэн мэдээлэл гараагүй байна.  Өмнөх дээд амжилтыг нь 1999 онд балба уулчин Бабу Чхири тогтоон оргилд 21 цаг 30 минут болж байсан юм.  Саран дээр ус байгааг тогтоожээ
АНУ-ын эрдэмтэд “Apollo 17” хөлгийн саран дээрээс авчирсан дээжийг шинжилж үзсэний дүнд сарны дотоод хэсэгт өмнө тооцоолж байснаас даруй 100 дахин их хэмжээний ус байгааг олж тогтоожээ. Энэ үндэслэлээр судлаачид саран дээр өмнө нь Карибын тэнгисийн хэмжээний их ус байсан байж магадгүй хэмээн таамаглаж байна.
Эрдэмтэд нэлээд эртнээс мөсөн сүүлт од, усан солирын нөлөөгөөр саран дээр ус бий болсон гэж үзэж байсан бол шинэ судалгаагаар дээрх онол эргэлзээтэй болох нь тогтоогджээ. 2008 оноос хойш эрдэмтэн судлаачид сарны дотоод бүтцийн хэдэн хувийг ус эзэлж байгааг болон саран дээрх усны хэмжээг хэрхэн нэмэгдүүлэх талаар судалгаа шинжилгээний ажлаа явуулж байгаа аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш