logo
Байнгын хорооны хамтарсан хурлаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

Байнгын хорооны хамтарсан хурлаар тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ

2013/01/31

   Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны болон Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр /2013.01.30/ хамтран хуралдаж, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах болон барилгын салбарын талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгээс оруулж ирж буй саналын томьёоллыг танилцуулсны дараа  нэг бүрчлэн санал хураалт явууллаа.

   Ажлын хэсгээс төслийн нэрийг  “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаар авах зарим арга хэмжээний тухай” гэж өөрчлөх санал оруулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн. Түүнчлэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж зөрчигдсөний улмаас эрүүл мэндээрээ хохирсон иргэн болон амь насаа алдсан иргэний гэр бүлд нөхөн төлбөр олгох асуудлыг хуульчлах зэрэг санал л олонхийн дэмжлэг авсан.

   Гишүүд аж ахуйн нэгж байгууллагад хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орон тооны ажилтан ажиллуулах, тэдгээр ажилтны тоо зэрэг асуудлыг нэлээд нухацтай хэлэлцсэн. Ажлын хэсгээс оруулж ирсэн 17 саналыг хэлэлцэн санал хураалт явуулсны эцэст чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш