logo
 Нийслэлийн спортын байгууллагууд “Шилжин явах цом”-ын төлөө өрсөлдөв

Нийслэлийн спортын байгууллагууд “Шилжин явах цом”-ын төлөө өрсөлдөв

2013/01/31

Нийслэл, дүүргүүдийн биеийн тамир, спортын байгууллагын ажилтан, албан хаагчдын ажлын уялдаа холбоог сайжруулах, туршлага солилцох, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор Нийслэл биеийн тамир, спортын газраас уламжлалт “Шилжин явах цом-ын төлөө тэмцээн зохион байгууллаа. Тэмцээнийг анх удаа өвлийн улиралд явуулснаараа онцлог бөгөөд оролцогч байгууллагууд хөл бөмбөг, цасан дээрх сүмо, олс таталт, нум сум харвах, дартс гэсэн таван төрлөөр хүч чадал, овсгоо самбаагаа сорилоо. Нийслэлийн 9 дүүргийн 90 гаруй  ажилтан, албан хаагчдын өрсөлдөөнөөс байгууллагын дүнгээр Ц.Бямбасүрэн, Ж.Ганболд, О.Баттулга даргатай Баянгол дүүргийн БТСХ, Нийслэлийн Биеийн тамир, спортын газар, Чингэлтэй дүүргийн БТСХ-ны баг хамт олон эхний 3 байрт тус тус шалгарлаа гэж Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас мэдээллээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш