logo
БНАСАУ дахин цөмийн туршилт хийвэл Сөүл хариу арга хэмжээ авна

БНАСАУ дахин цөмийн туршилт хийвэл Сөүл хариу арга хэмжээ авна

2013/02/01
БНАСАУ ээлжит цөмийн туршилтаа хийвэл энэ нь хүчтэй үр дагавартай учрах болно гэж өнөөдөр Өмнөд-Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак аюулгүй байдлын асуудлаар хийсэн шуурхай хуралдаан дээр мэдэгдэв. Өмнөд-Солонгосын ЗГ Умардаас олон улсын өмнө хүлээсэн үүргүүдээ, тухайлбал, НҮБ-ын АЗ-ийн тогтоолуудыг биелүүлж, өдөөн хатгалга болон сөрөг үйл ажиллагаануудаа нэн даруй зогсоохыг шаардав. Мөн Ли Мен Бак үзэхдээ Пхеньян нь тус улсын засгийн эрхийг шилжүүлэх үеийг цэргийн өдөөн хатгалгт ашиглаж болох тул, улсын батлан хамгаалах салбарыг чангатгахыг шаардав. Өмнөд-Солонгосын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Пан Кын Хегийн тангараг өргөх ёслолын арга хэмжээ 2-р сарын 25-нд болно. Өнгөрсөн долоо хоногт Умард-Солонгос нь арван хоёрдугаар сард тус улсад хөөргөсөн пуужинг буруушаан гаргасан НҮБ-ын АЗ-ийн тогтоолын хариуд пуужин хөөргөх  цөмийн туршилтуудаа үргэлжлүүлэх төлөвтэй байгаагаа мэдэгдсэн.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш