Өнгөрсөн бямба гарагт Японы Хоккайдо арал дээр 6,5 баллын хүчтэй газар хөдлөсний улмаас цөөнгүй тооны хүмүүс нэрвэгдээд байна. Газар хөдлөлтийн төв нь газрын гүнд 108 метрт байжээ. Одоогоор цунами заналхийлэж байгаа тухай сэрэмжлүүлэг өгөөгүй байна. Арал дээр газар хөдлөсний улмаас төмөр замын үндсэн галт тэрэгний шугамуудын болон автозамуудын хөдөлгөөнүүд зогсчээ. 5,0 магнитудын газар хөдлөлт мөн тэр шөнө японы Хонсю арлын хойд хэсэгт болов. Хохирол хэлмэгдлийн тухай одоогоор мэдээлээгүй байна. Японы үндэсний цаг уурын судлалын газраас мэдээлснээр цунами үүсэх шинж алга байгаа аж. Газар хөдлөлтийн голомт Акита муж улсын нутаг дэвсгэрт 10 км гүнд байв. Японы зургаан муж улсын оршин суугчдад газар дорхи түлхэц хүчтэй мэдрэгджээ.
Мөн Аляскийн эрэг орчимын Алеутын арлуудад урьд шөнө 6,9 баллын хүчтэй газар хөдлөлт боллоо. Энэ газар хөдлөлтийн голомт нь Арматигнак арлаас 63 километрийн зайд 40 километрийн гүнд байсан гэж АНУ-ын Геологийн албанаас мэдээлсэн байна. Палмерад байрладаг цунамигаас урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээс харахад хүчтэй газар хөдлөлтөөс болж цунами үүсэхгүй юм байна. Одоогийн байдлаар эвдрэл сүйтгэл болон хүн ам хэлмэгдсэн мэдээлэл ирээгүй байна.