Нью-Йоркын Доод Манхэттон районд гатлага онгоц сүйдсний улмаас 85 хүн шархдаж бэртэв. Зарим хүмүүст газар дээр нь тусламж үзүүлсэн тухай CNN телевизийн суваг эргийн харуулын төлөөлөгчийн хэлснээс иш татан мэдээлэв. 74 хүн шархдаж бэртсэн тухай үүний өмнө мэдээлсэн билээ. Эмч нарын мэдээлснээр эдүгээ нэг хүний бие муу байна. Зорчигчдыг Нью-Жерсиэс Уолл-стритэд тээвэрлэж байсан Seastreak Wall Street хурдан гатлага онгоц Ист-Ривер голын эргийн бэхлэлтийг мөргөжээ. Гатлага онгоц 326 зорчигчтой байсан бөгөөд тэд бол өглөө ажилдаа яваа санхүүгийн байгууллагуудын ажилтнууд ажээ.