logo
Эх орноо хамгаалах зорилготой байсан гэв

Эх орноо хамгаалах зорилготой байсан гэв

2013/02/07
Төрийн эргэлт хийхийг завдсан хэмээн баривчлагдсан ОХУ-ын ЦТЕГ-ын чөлөөндөө гарсан хурандаа Владимир Квачков эх орноо гадны халдлагаас хамгаалах зорилгоор зэвсэгт бүлэглэл байгуулсан хэмээн шүүх хуралдааны үеэр мэдүүлсэн байна. Тэрбээр өөрийн тэргүүлдэг Ардын Чөлөөлөх фронт гэх байгууллагын гишүүдтэй хамтран "гарч болзошгүй дайн"-д зориулж партизаны бэлтгэл сургуулилт хийж байжээ. Ийм бэлтгэл хийх болсон шалтгаан нь Оросын Зэвсэгт хүчин сул дорой байгаагаас болсон хэмээн тэрбээр мөн мэдүүлсэн байна. Харин тагнуулын байгууллага уг бүлэглэлд нэвтэрч улмаар төрийн эргэлт хийх гэж байсан мэтээр өдөөн турхирсан гэдгийг Квачков онцолсон ажээ. 2010 онд улс төрч Анатолий Чубайсын амь насанд халдах гэж байсан хэмээн түүнийг баривчилсан боловч Дээд шүүх гэм буруугүй гэж үзэж байсан ажээ. Гэвч удалгүй шинэ хэрэг үүсгэн Квачковыг баривчилсан юм. 

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш