БНАСАУ-ын албан ёсны суртал ухуулгын Uriminzokkiri.com сайт дэлхийд алдартай PC тоглоом болох "Call of Duty: Modern Warfare 3"-г ашиглан АНУ-ыг улсыг сүйрч байгааг дүрслэн харуулсан бичлэгийг цацжээ. Дүрс бичлэгт америкийн хот пуужингийн цохилтонд өртөн, шатаж байгаагаар харуулжээ.
Uriminzokkiri портал нь MW3 хэсгүүдээс авсан дүрс бичлэгийг 2-р сарын 2 нд нийтэлжээ. Үүнд нэгэн солонгос залуу зүүдэндээ сансрын хөлөг дээр дэлхийг тойрч байх ажээ. Тэр олон орнуудын хүмүүсийн амьдралыг ажиглаж байна. Уг бичлэгт америкийн хөгжмийн зохиолчдын бүтээл болох "We are the World" хөгжмийн зохиомжийг ашиглажээ.
Уг дүрс бичлэг өрнөдийн орнуудын дунд нилээд шуугиан тариад байна. Одоогийн байдлаар умардын болон Youtube серверүүдэд уг бичлэгийг олохгүй байна. “Norton Safe Web “ интернет аюулгүй байдлын системийн мэдүүлж байгаагаар, умардын сайт нь Хятад улсын нутаг дээр бүртгэгджээ.
Нөгөөтэйгүүр, умардын КCNA агентлаг Пхеньян нь Вашингтон болон Сөүлын өдөөн хатгалгад “ тэдний санаагүйгээр хайр найргүй хариу өгөх бөгөөд, империалистуудад ямарч буулт хийхгүй” гэдгийг сануулсан мэдэгдэл хийжээ. Умард Солонгосын “Минджу Чосон” сонинд " БНАСАУ цэргийн хүчээ, ялангуяа, цөмийн зэвсгийн хүчээ нэмэгдүүлэх болно" гэжээ.