Хятад улс өнгөрсөн оны алт олборлолтоороо дэлхийд тэргүүн байранд орлоо. Олборлолтын хэмжээ 403 тонн бөгөөд 2011 оныхтой харьцуулбал, 12 хувиар өссөн тухай Хятадын алтны холбооноос уламжилжээ. БНХАУ нь ӨАБНУ-ыг гүйцэд түрүүлж, энэ салбарт зургаан жил дараалан хушуучилж явна. Тус улсын алт олборлолтын гол нутгууд нь Шаньдун, Хэнань болон Зянси муж юм.