Европ, Америкийн мэргэжил нэгт нөхөдтэйгээ хамтран орчин үеийн Арабын ертөнц дэх сексийн чиг хандлагыг тодорхойлохыг хичээсэн залуухан сексологичид хэдийн бий болжээ. Саяхан Ливанд “Колумб”, “Оксфорд” болон Бейрут дахь Америкийн Их Сургууль”-ийн энэ мэргэжлээр төгсөгчид болон шашны залуу төлөөлөгчид оролцсон гурван өдрийн хурал болжээ. Тэр хурлын эхний өдөр л Европчуудын төсөөлдөг байсан үзэсгэлэнт Шахерезада хатны хүүр-нэдэг “1001 шөнийн үлгэр”-т гардаг шиг тийм романтик сексийн харьцаа лалын шашинт улсуудад байдаггүй болох нь илэрхий болсон аж.
Энд эмэгтэй хүнийг үл хүндэтгэсэн бүдүүлэг секс, цуст хүчирхийлэл л байдаг. Хэрэв сүйт бүсгүй нь онгон биш байвал сүйт хархүүгийн хамаатан садангуудад бүсгүйн гэр бүлийнхнийг үхтэл нь зодохыг зөвшөөрдөг дундад зууны үеийн ёс заншил Арабын зарим орнуудад өнөөг хүртэл хадгалагдан үлджээ. Ойрхи Дорнодын олон оронд “нэр төрөө аварч үлдэхийн төлөөх аллага” гээч аргыг өргөн хэрэглэдэг. Энэ нь нөхөрт гарахаасаа өмнө бэлгийн харьцаанд орсон бүсгүйг өчиггүй ална гэсэн үг юм. Иорданд ийм төрлийн аллага жилд 20 гаруй үйлдэгддэг бол Йеменд бүр 400 шахам охид, бүсгүйчүүд ийм аллагын золиос болдог гэнэ. Жуулчдын яриагаар бол нөхөрт гарахаасаа өмнө онгон байдлаа алдсан охид, нөхрөө араар нь тавьсан эмэгтэйчүүдийг ямар ч гарц, хаалгагүй цамхгийн орой дээрээс хурц үзүүртэй хад асга руу түлхэн унагадаг, тусгайлан босгосон “Үхлийн цамхаг” бүхий арал байдаг гэнэ. Өндөр цамхгийн оройгоос “ниссэн” хөөрхий бүсгүйд зоволгүй шууд үхэх нь дээдийн заяа.
Учир нь хөл, гараа хугалан өөрийнх нь адил шийтгүүлэн үхсэн эмэгтэйчүүдийн илжирч өмхийрсөн цогцос дунд халуун наранд үхлээ хүлээн хэвтэх нь ямар сайхан байхав. Мөн зовж шаналан тэсэхүй бэрх ёолон орилж байгаа бүсгүйн зүрх зүсэм дуу эргийн ойролцоо бэлчиж яваа мал болон загасчилж байгаа хүмүүсийг айлган цочоодог гэнэ.
Мароккод хэрэв эмэгтэй хүн нөхрөөсөө өөр хүний хүүхдийг төрүүлбэл хүүхдийг нь тусгай асрамжид өгдөг бөгөөд эхнэрээ дур зоргоор тавьсан аз нь хаясан нөхөрт их хэмжээний торгууль оногдуулж, залуу эхийг зургаан сарын хорих ялаар шийтгэдэг аж. Арабын ямар ч улсад ижил хүйстнүүдэд хатуу чанга хууль үйлчилдэг бөгөөд цэнхрүүдийг агталж, ижил хүйстэн эмэгтэйчүүдийн хэлийг огтолж, үсийг нь хусдаг. Гэхдээ орчин үеийнхэн ялангуяа гадаадад суралцдаг оюутан залуус дундад зууны үеийн энэ ёс заншлыг эсэргүүцэх болсон нь ажиглагджээ.
Хүн амын дунд явуулсан сүүлийн үеийн санал асуулгаар Ливаны охид бүсгүй-чүүдийн 50 хувь нь л онгон хэвээр нөхөрт гардаг гэсэн тоо гарсан байна. Гэвч нөхөрт гарахаасаа өмнө охин насаа гээсэн охины эцэг нь инжинд ирсэн / сүйт бүсгүйн эцэг эхэд мөнгө төлж худалдаж авдаг гэсэн үг/ хөрөнгөний тодорхой хэс-гийг сүйт залуугийн ар гэрийнхэнд эргүүлэн өгч асуудлыг нам жим зохицуулдаг байна.
Хойд Африкийн улсуудад “бүрэн бүтэн” сүйт бүсгүй тун ховор. Учир нь халуун цуст араб эрс өсвөр насны охидыг таалах дуртай байдгаас тэр гэнэ. Тэр бүү хэл тэд өөрсдийн татвар эмсээс төрсөн охидыг хүртэл зүгээр орхидоггүй аж. Дараа нь баячууд “хэрэглэсэн” үзэсгэлэнт бүсгүйчүүдээ ядууст өгөөд, дээр нь нэмж мөнгө төлдөг байна. Коран судрыг дээдэлдэг Арабын улсуудад ижил хүйстэн эрчүүд бай-даггүй гэдэг нь ч худлаа төдийгүй шоронд орсон царайлаг хөвгүүдийг эхлээд хамгаалагчид, дараа нь шоронгийн овгорууд гээд эрэмбэ дараагаараа “эдлэх” бичигдээгүй хууль байдаг аж. Шариатын хуулийг хатуу сахин мөрддөг саудын Арабууд хүртэл ижил хүйстний сексийг онцгойлон авч үзэж байгаа юм. Арабын ертөнцийн бэлгийн амьдралын хүрээнд тулгамдаад байгаа асуудлуудын нууц хөшгийг нээхийн тулд Ливанд саяхнаас “Шатер янки” хэмээх бэлгийн амьдралын тухай харуулсан шөнийн нэвтрүүлэг гарч эхэлсэн нь үзэгчдийн үзэх дуртай зүй-лийн нэг болоод байгаа аж.
Уг нэвтрүүлгээр сексологчид бэлгийн амьдралын бүхий л асуудлаар нээлттэй ярилцаж, ижил хүйстнүүд өөрсдийн эрх ашгийг хамгаалсан, өөрсдийгөө бусдад ойлгуулах талаас нь ярилцлага өгдөг байна. Гэхдээ тэд болгоомжлох үүднээс танигдахгүйн тулд нүүрэндээ баг зүүн оролцдог аж. Хэдэн жилийн өмнө Арабын ертөнцөд бүх зүйл хаалттай, хориотой байлаа.
Харин энэ хуралд оролцогсод лалын ертөнцөд сексийн хувьсгалын шинж тэмдэг илэрч байгааг тэмдэглэсэн юм. Үүнд дайн тулаанаас болоод улс орноосоо дүрвэн гарч харь орны ёс суртахуун, зан заншилд дасан зохицож байгаа хэдэн арван мян-ган ливан, палестинчууд ихээхэн үүрэг гүйцэтгэдэг юм. Юм үзэж нүд тайлан, оюунаа тэлсэн тэд хатуу хориг бүхий Коран сударт захирагдах дургүй болж байгаа гэнэ.
Түүнээс гадна Араб эмэгтэйчүүд эр нөхрийнхөө ивээл дор, тэдний аясаар байхаа больж, өөрийн гэсэн бизнест хөл тавьж, улс төрд бие даасан байдлаар хандах болжээ. Мэдээж эртнээс улбаатай хууль цаазыг ганц далайлтаар өөрчилж болохгүй нь ойлгомжтой ч лалын шашинт орнуудад сексийн хувьсгал гарсаар байна.