logo
Азийнулс орнууд билгийн тооллын Могой жилтэй золголоо

Азийнулс орнууд билгийн тооллын Могой жилтэй золголоо

2013/02/11
Өнгөрсөн шөнө Зүүн-Азийн орнуудад Могой жил гарлаа. Эдгээр орнуудаас Монгол, Хятад зэрэг  улсууд “Хаврын баярыг” хамгийн өргөн дэлгэр тэмдэглэж байна. Уламжлал ёсоор жил бүр Хятадад Шинэ жилийн баярыг төрөл төрөгсөд болон ойр дотныхоо хүмүүсийн хамт угтахаар дэлхий дээр хамгийн олон тооны хүн төрөлхтөн гэртээ ирдэг байна.

Хятадын удирдагч КН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Си Зиньпинь баярын өмнө хэлсэн үгэндээ, баярын өдрүүдэд үүрэгт ажлаа үргэлжлүүлэн хийх бүх мэргэжлийн хүмүүст баярын мэндчилгээ дэвшүүллээ. ХКН-ын тэргүүн хөдөлмөрийн шилжин суурьшигчдад илүү анхаарал тавихыг уриалжээ. Хөдөлмөрийн шилжин суурьшигчид нь Хятад улсын ажиллах хүчний чухал хэсэг байгаа бөгөөд нийгмийн зүгээс анхаарал, халамж шаардагдаж байгаа юм гэж Си Зиньпинь тэмдэглэв.

Өмнөх мэдээнүүдэд, энэ жил хятадуудыг уламжлалт галын наадам хийхээс татгалзахыг уриалсан байгаа, учир нь энэ өвөл тус улсад маш их утаа, тортог бий болсон. Тиймээс тэртэй тэрэнгүй хүнд байдалтай байгаа экологийн байдлыг хүндрүүлэхгүйгээр шийдсэн аж. Гэхдээ хоёр өдрийн өмнө салхи гарч Бээжингийн агаарыг утаанаас цэвэрлэж, эрх баригчдын уриалганууд цаг үеийнх биш болсон. Тиймээс газар сайгүй салют буудуулах чимээ гарч байлаа.

Түүнчлэн, Хятадаас гадна Могой жилийн баярыг Сингапур, Индонез, Таиланд болон Филиппинд өргөн тэмдэглэж байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш