Яаралтай түргэн тусламжийн 103 дугаарт өнөөдөр өглөөний 08.00 цагаас хойш 20 гаруй дуудлага ирээд байна. Харин өчигдөр 08.00 цагаас өнөөдөр өглөө ээлж солигдох хүртэлх хугацаанд нийт 585 дуудлага ирсэн байна. Үүнд, төрөхийн 64, осол аваарын 70, архитай холбоотой 45, архины хордлогын 12, томуу, томуу төст өвчний 50 дуудлага болон бусад дуудлагууд багтжээ. Мөн тус төвд хандан Сонгинохайрхан, Баянзүрх дүүргээс хүүхдийн 278 дуудлага ирсэн байна. Яаралтай түргэн тусламжийн 103 төв нь өчигдөрөөс эхлэн 6 эмч, автомашинаар хүч нэмэгдүүлэн ажиллаж байгаа бөгөөд энэ долоо хоногийг дуустал иргэдэд 24 цагийн турш 36 эмч, автомашин үйлчилэх юм байна.
Түүнчлэн цагаан сараар бүх өрхийн эмнэлэгүүд 10.00-16.00 цагийн хооронд иргэдэд үйлчилж байгааг дуулгалаа.
Цагаан сараар эмнэлэгүүдийн ажиллах цагийн хуваарийг хүргэе:
Түүнчлэн цагаан сараар бүх өрхийн эмнэлэгүүд 10.00-16.00 цагийн хооронд иргэдэд үйлчилж байгааг дуулгалаа.
Цагаан сараар эмнэлэгүүдийн ажиллах цагийн хуваарийг хүргэе:
- Нийслэлийн эрүүл мэндийн газар. Утас: 320981 /24 цагаар Хариуцлагатай жижүүр ажиллана/
- Бүх өрхийн эмнэлгүүд. /10-16 цагийн хооронд хооронд ажиллана/
- Дүүргүүдийн гэмтэл, дотор, шүдний кабинет. /10-16 цагийн хооронд ажиллана/
- Дүүргийн Нэгдсэн эмнэлгүүд. /24 цагийн турш өвчтөн хүлээн авна/
- Яаралтай тусламжийн төв “103”./24 цагаар нэмэлт эмч, машин гарна/
- Шүд эрүү нүүрний эмгэг судлалын төв /10-16 цагийн хооронд ажиллана/
- Дүүргүүдийн хүүхдийн түргэн./24 цагаар нэмэлт эмч, машин гарна/