Орос улс БНАСАУ-д хандан пуужин-цөмийн хөтөлбөрөөсөө бүрмөсөн татгалзахыг уриалж байна гэж ОХУ-ын ГХЯ өнөөдөр Пхеньян цөмийн туршилт газар дор хийснийг тайлбарлан мэдэгдэв. «БНАСАУ хууль бус ажиллагаагаа зогсоож, НҮБ-ын АЗ ба МАГАТЭ-гийн шийдвэрүүдийг бүрэн хэрэгжүүлж, цөмийн зэвсгийг дэлгэрүүлэхгүй байх гэрээнд дахин нэгдэхийг бид шаардаж байна» гэж ГХЯ онцлов. Үүний хамт Пхеньяний ажиллагааг Солонгосын хойгийг тойрон цөмийн ажиллагааг эрчимжүүлэх шалтаг болгохгүй гэдэгт Москва найдаж байна.