Орос улсын Алс-Дорнодын нутаг дэвсгэрт Умард-Солонгосын цөмийн туршилттай холбоотой ямар нэгэн газар хөдлөлт бүртгэгдээгүй байна. Энэ тухай өнөөдөр “Интерфакс” агентлаг ОХУ-ын Алс-Дорнодын бүс нутгийн төвийн гаргасан мэдээг иш татан уламжилжээ. Оросын ус цаг уурын “Росгидромет” албаны уламжилснаар, тус нутагт цацрагийн байдал хэвийн хэмжээнд байгаа байдалд байнга хяналт тавьж байна.