logo
Австралид Монголыг сурталчилав

Австралид Монголыг сурталчилав

2013/02/14
Австралийн нийслэлийн бүс нутгийн мужийн захиргаанаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Олон Үндэстний Фестиваль 2013” арга хэмжээ  энэ сарын 8-10-нд Канберра хотын төвд зохион байгуулагдав.

Фестивалийн үеэр Канберра хотноо үйл ажиллагаа явуулдаг 100 гаруй улсын ДТГ-ууд тус тусын соёл, заншлыг сурталчилсан булан ажиллуулж, Канберрад оршин суугч иргэд олноор оролцов. Канберра хот дахь ЭСЯ  монгол үндэсний хоолоор үйлчилж, Монголын тухай мэдээлэл бүхий материалуудыг тараасан нь Австраличуудын сонирхлыг татаж  байв.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш