logo
ОУХМ Д.Эрдэнэтогтох Аконкагуагийн оргилд гарлаа

ОУХМ Д.Эрдэнэтогтох Аконкагуагийн оргилд гарлаа

2013/02/14
Өмнөд Америкийн ноён оргил Аконкагуа оргилыг эзлэхээр зорьсон эмэгтэй уулчдаас ОУХМ Д.Эрдэнэтогтох ганцаараа энэ оргилд гарч Монголын энэ оргилыг эзэлсэн анхны Монгол эмэгтэйгээр тодорч Монголын уулчдын түүхэнд алтан үсгээр бичигдлээ.       
     
Дэлхийн дээвэр Эверестэд хөл тавьсан анхны Монгол эмэгтэй уулчин Б.Гангаамаа тэргүүтэй багийнхан Өмнөд Америкийн ноён оргилыг эзлэхээр өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд эх орноосоо мордсон.

Дэлхийн долоон ноён оргилын нэг, далайн төвшнөөс дээш 6960 метрийн өндөрт орших Аконкагуаг зорьсон уулчдаас ОУХМ Д.Эрдэнэтогтох ганцаараа ийнхүү авиралтаа амжилттай дуусгаж, оргилыг эзэлж чадлаа.

Тэрбээр Өмнөд Америкийн ноён оргилыг эзэлсэн анхны Монгол эмэгтэй уулчин боллоо. Монголын эмэгтэй уулчид өнөөдөр "Чингис хаан" нисэх буудалд газардана.
Д.Өлзий
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш