logo
Үндэсний хоолны өдөрлөг болов

Үндэсний хоолны өдөрлөг болов

2013/02/15
Болгар Улсын Благоевград хотноо байрладаг Америкийн их сургуульд суралцаж буй 10 гаруй орны оюутнуудын дунд үндэсний хоолны өдөрлөг зохион байгуулагдаж, оюутнууд өөрийн орны үндэсний хоолны онцлог, хийх арга, түүхийн талаар товч танилцуулж, урлагийн үзүүлбэр үзүүлэв.
Тус сургуульд суралцдаг 50 гаруй монгол оюутан суралцдаг бөгөөд Болгар Улсад суугаа Монгол Улсын ЭСЯ-наас оюутнуудтай хамтран монгол ахуй, соёл, бэлэг дурсгалын холбогдолтой зүйлсээр үзэсгэлэн гаргаж үзүүллээ. Мөн оюутнууд орчин цагийн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын талаар товч мэдээлэл хийж, өөрсдөө хийж бэлтгэсэн хийсэн үндэсний хоолны амталгаа зохион байгууллаа.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш