Пентагоны удирдагчид нисэгчгүй нисэх онгоцыг ажиллуулж шалгарсан цэргийнхнийг шагнах медаль тогтоохоор шийдвэрлсэн тухай өнөөдөр ЭФЭ агентлаг мэдээллээ. Нисэгчгүй нисдэг аппаратыг ажиллуулах төдийгүй кибер аюулгүй байдлыг хангах, усан дор багажийг алсаас ажиллуулах мэргэжилтнүүдийг шинэ медалиэр шагнах юм.
АНУ-аас Пакистанд «Аль-Каида» болон террорын өөр байгууллагын гишүүд хэмээн үзэж нисэгчгүй нисдэг аппаратаар гэм зэмгүй иргэдийг устгасан ажиллагаа шуугиан дэгдээв. Улс орны нь тусгаар тогтнолыг зөрчсөнтэй холбогдуулан Исламабад Вашингтонд эсэргүүцэл нэг бус удаа мэдэгдээд нутаг дэвсгэрт нь нисэгчгүй нисдэг багаж хэрэглэхээ болихийг шаардсан юм