Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын удирдлага өнгөрөгч баасан гаригт манай улсад оршин сууж буй Бүгд Найрамдах Польш Улсын иргэдтэй уулзлаа. Манай улсад эдүгээ 50 гаруй Польш иргэн амьдардаг аж.
Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын асуудал эрхлэх газрын дарга Б.Пүрэвдорж, Тамгын хэлтсийн дарга Б.Баттулга, Зөвшөөрөл, бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Эрдэнэбат, Харьяатын хэлтсийн мэргэжилтэн З.Өнөрсайхан, Польшийн талаас Бээжин дэх ЭСЯ-ны Консул Кшиштоф Пожьниак, өргөмжит консул Д.Ганхуяг нарын албаны төлөөлөл оролцлоо.
ГИХАЭГ-ын даргын санаачлагаар зохион байгуулсан энэхүү уулзалтын эхэнд тус газраас байгууллагад хийгдэж буй бүтцийн өөрчлөлт, цаашид баримтлах бодлогын талаар танилцуулан, манай улсад оршин сууж байгаа Польш иргэдийн талаар мэдээлэл өгч, тэдний сонирхсон асуултад хариулт өглөө.
Бүгд Найрамдах Польш Улсад эдүгээ 1000 гаруй Монгол иргэн амьдардаг бөгөөд ноён Кшиштоф Пожьниак “Бид урд нь Шенгений виз авч байсан хүмүүс болон хүүхэд, өндөр настай иргэдийн бичиг баримтад тулгуурлан заавал Бээжин явж биечлэн виз мэдүүлэх шаардлагагүй гэх мэтээр аль болох иргэдэд шуурхай үйлчлэхийг эрмэлздэг” хэмээсэн юм.
Харин ГИХАЭГ-аас төрийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, шуурхай хүргэхэд ихээхэн анхаарна.Үүний нэг жишээ нь манай улсад оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдэд олон удаагийн виз олгох боломжийг судалж байгаа таатай мэдээг дуулгалаа.