Энэхүү арга хэмжээнд тус хотод амьдарч буй ахмад настнууд, монгол иргэд, хүүхэд багачууд, мөн Ерөнхий консул Н.Анхбаяр, Калифорни мужийн Ассамблейн гишүүн, Ази номхон далайн нийгэмлэг, Сакраменто хотын боловсролын газар зэрэг орон нутгийн засаг захиргааны болон олон нийтийн байгууллагын төлөөлөл нийт 100 орчим хүн оролцлоо.
Арга хэмжээний үеэр шашны ном хурж, морин хуурын аялгуу эгшиглүүлж, "Гэр" төвийн сурагчид монгол бүжиг бүжиглэж, монгол үндэсний хувцасны загварын шоу, мөн монгол эх орны талаарх бэсрэг үзэсгэлэнг толилуулснаас гадна Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин С.Батсүх оролцож, ая дуугаа өргөсөн нь арга хэмжээнд оролцсон гадны төлөөлөгчдөд монгол эх орон, зан заншил, соёл урлагаа сурталчилсан томоохон үйл явдал болов. Зохион байгуулагчид ахмад настнуудад хүндэтгэл үзүүлж, алд цэнхэр хадаг, дурсгалын зүйл гардуулж, Ерөнхий консул Н.Анхбаяр монгол иргэд, хүүхэд багачуудын төлөө Сакраменто хот дахь Монголчуудын холбооноос хийж буй ажил, эх орноо сурталчилан таниулах үйлсэд оруулж буй хувь нэмрийг нь үнэлж төрийн "Алтан гэрэгэ"-г тус холбоонд дурсгал болгон гардуулав.