logo
Монгол Улсын Ерөнхийлөгч  Ц.Элбэгдорж Өмнөд Судан улсад айлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өмнөд Судан улсад айлчилж байна

2013/02/17

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж  шинээр тусгаар тогтноод удаагүй байгаа Өмнөд Судан улсад зочилж, НҮБ-ын мандаттай Энхийг дэмжих UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй хурандаа Л.Гансэлэм захирагчтай I ээлжийн Цэргийн баг болон тус ажиллагааны цэргийн хүчний штабт ажиллаж буй штабын офицеруудын үүрэг гүйцэтгэлттэй танилцаж байна.

Уг айлчлалын бүрэлдэхүүнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ, Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг, ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав нарын албаны хүмүүс явж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдоржийн энэхүү айлчлал нь Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн багийн үүрэг гүйцэтгэлттэй газар орон дээр нь танилцсан анхны түүхэн айлчлал болж буйгаараа ач холбогдолтой юм.

850 хүний бүрэлдэхүүнтэй I ээлжийн Цэргийн баг нь Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн энэ 11 жилийн хугацаанд хилийн чанадад илгээсэн хамгийн олон хүнтэй баг гэдгээрээ онцлог юм. Уг Цэргийн багийг илгээснээр манай улс НҮБ-д цэрэг хандивлагч ТОП-30 орны жагсаалтад багтсан билээ.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш