logo
Залуучуудаа аваръя, оролцоё

Залуучуудаа аваръя, оролцоё

2013/02/18
Монголын Залуучуудын төв байгууллага болох МЗХ  2013 оныг үйл ажиллагаагаа “Аваръя, Оролцоё” уриан дор явуулахаар болжээ. Залуучууд өнөөдөр нийгэмд болохгүй байгаа, зайлшгүй өөрчлөх шаардлагатай асуудлуудад хамгийн түрүүнд дуу хоолойгоо хүргэж, шүүмжлээд зогсохгүй гар бие оролцож өөрийн хувь нэмрээ оруулж оролцох ёстой гэдгийг тэд онцолж байгаа бөгөөд залуучуудтайгаа ойртож, тэдний өмнө тулгамдаж байгаа асуудлыг өөрсдийнх нь оролцоотойгоор шийдэхийн тулд бүхий л үйл ажиллагаандаа салбар салбарын залуучуудыг татан оролцуулж идэвхтэй ажиллуулахаар ажлын төлөвлөгөөндөө тусгасан гэнэ. Монголын Залуучуудын Холбооныхон энэ жилийн “Аваръя, Оролцоё” аяныхаа хүрээнд хөдөө орон нутгаар 300 гаруй сумдаар тойрон, орон нутгийн залуучууддаа хүрч ажиллах зорилтыг тавьж байгаа юм байна.  Мөн өнгөрсөн жил идэвхитэй өрнөж олны анхаарлыг татаж чадсан  хүүхэд залуучуудад зориулсан барилга байгууламжуудыг эргүүлэн зориулалтаар нь ашиглуулах асуудлууд, “Спиртийг биш, Спортыг сонгоцгооё”, Авлигын эсрэг залуус хамтдаа”  аянг үргэлжлүүлж, шинээр “Залуу гэр бүлийг дэмжих аян, “Авлигагүй орон сууц” реалити шоу, “Амжилтын академи”-ийн шилдэг цуврал илтгэлүүдийг хүүхэд залууст хүргэх, Залуусын хөдөлмөрийн биржийг ажиллуулах  зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөөд ажиллаж байгаа юм байна. Залуучуудын оролцоо сайтай, хяналт өндөр, санал санаачлага, шинэ мэдлэгт суурьлаж  хэрэгжиж байгаа асуудлуудын шийдвэр нь эрүүл байдаг даа. Тиймээс аливаа асуудалд залуучуудаа өөрсдөө идэвхитэй байж оролцохыг МЗХ-ныхон уриалж байгаа юм байна. 

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш