Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого , шинэчлэл үндэсний чуулган болохтой холбоотойгоор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр 3-н цуврал хэлэлцүүлэг болно Хэлэлцүүлэг нэвтрүүлэг: 2013 оны 2-р сарын 24-нөөс эхлэн олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдана.
1-р цуврал хэлэлцүүлэг
Сэдэв: Эцэг эх - Хүүхэд – Харилцаа
/Сайн охин ба сайн хөвгүүн/
Хэлэлцүүлэг нэвтрүүлгийн сэдэв хамрах хүрээ:
- “Нийгмийн орчин нөхцөл өдрөөс өдөрт өөрчлөгдөж байгаа энэ үед гэр бүл түүн дотроо эцэг эхийн үр хүүхэдтэйгээ харилцах харилцаа нийгмийн өөрчлөлт шинэчлэлттэй уялдан хувьсан өөрчлөгдөж байна” гэсэн хэрэгцээ шаардлагыг хөндөн гаргах мэдээ мэдээллийг эхлээд танилцуулна.
- Охид, хөвгүүд болон гэр бүлийн гишүүдийн үүрэг оролцоо, ялангуяа өсвөр насныхныг гэр бүлийн харилцаанд хэрхэн бэлтгэх, тэдэнд ямар үлгэр дууриалал үзүүлэх гэсэн сэдвийг хөндөн ярилцана.
- Монгол улс сая хүүхэдтэй боллоо. Хүүхдийн хүмүүжилд хандах эцэг эхийн үүрэг оролцоо хэрхэн нэмэгдүүлэх вэ ? Гэр бүлийн түүн дотроо эцэг эхийн харилцаанаас өвлөн авсан хүмүүжил хүүхдийн ямар хүн болон төлөвших эхлэл байх учиртай.Орчин үед хүүхдийн хүмүүжилд анхаарал хандуулах эцэг эхийн үүрэг оролцоо суларсан учраас Эцэг эх-Хүүхэд- Харилцаа гэсэн сэдвийг сонгон авч хэлэлцэж, асуудлын оновчтой тодорхойлоход хэлэлцүүлгийн зорилго оршино.
- Эцэг эх –Хүүхдийн оролцоог хангахад чиглэсэн харилцааг хэрхэн сайжруулах тухай асуудлыг хэлэлцүүлгийн хүрээнд хамруулан ярилцана.
- Ирэх 2-р сарын 27,28-нд болох Эмэгтэйчүүдийн чуулганд эцэг эх, гэр бүлийн оролцоо хамгийн чухал юм. Тйимээс эмэгтэйчүүдийн нийгмийн харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг нь яахын аргагүй гэр бүл түүн дотроо үр хүүхдийнх нь хүмүүжлийн асуудал байдаг учраас дээрх хэлэлцүүлэг нэвтрүүлгийг зохион байгууласан болно. Энэ агуулгаараа Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого , шинэчлэл үндэсний чуулгантай уялдаж байгаа юм. Хэлэлцүүлэг нэвтрүүлгээс гарсан санал зөвлөмжийг чуулганд хүргэх ач холбогдолтой юм.
2-р цуврал хэлэлцүүлэг
Сэдэв: Гэр бүлийн бат бөх харилцаан дахь –Эмэгтэйчүүдийн оролцоо – Амьдралын туршлага
- Амьдралын туршлага гэсэн сэдвийн хүрээнд гэр бүл дэхь эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо, гэр бүлийн бат бөх нандин чанарыг хэрхэн хадгалах, үлгэр жишээ гэр бүл байх зэрэг асуудлын хүрээнд хэлэлцүүлэг нэвтрүүлгийн агуулга чиглэгдэх болно.
- Эмэгтэчүүдийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг бодит жишээ дээр тулгуурлан ярилцаж, эмэгтэйчүүдийн үүрэг оролцоотойгоор нийгмийн харилцааг боловсронгуй болгоход тэдний оролцоо зайлшгүй шаардлага гэсэн агуулгыг мөн гаргаж ирна.
- Хамгийн гол нь 2-р цуврал хэлэлцүүлэг эмэгтэйчүүдийн чуулгантайгаа илүү уялдсан байна. Ирэх 2-р сарын 27,28-нд Эрдэнэт хотод Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого , шинэчлэл үндэсний чуулган болно. Энэ чуулгантай холбоотойгоор мэдээж орон гэрээ авч явах, нийгмийн чухал бүрэлдэхүүн хэсгийн нэг бол эмэгтэйчүүд байдаг гэдгийг тодотгож өгнө.
- Гэр бүлийн харилцааны тулгуур багана болсон эмэгтэй хүний мяндсан ухаан, гэр бүлийн мөн чанарыг хэрхэн тодорхойлох, сайн гэр бүл байх амьдралын туршлагад тулгуурлана.
3-р цуврал хэлэлцүүлэг
Сэдэв: Монгол гэр бүлийн уламжлал, шинэчлэлийн асуудал
- Б.Отгонжаргал – ХАХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга 3-р цуврал хэлэлцүүлгийг удирдан зохион байгуулна.
- Гэр бүлийн харилцааны тулгуур багана болсон эмэгтэй хүний мяндсан ухаан, гэр бүлийн мөн чанарыг хэрхэн тодорхойлох
- Сайн охин, сайн хөвгүүн, сайн эхнэр, сайн нөхөр байх гэсэн гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, гэр бүлийн харилцаанд эзлэх эмэгтэйчүүдийн байр суурь, эмэгтэй хүний мяндсан ухаанаар гэр бүлийн болон нийгмийн харилцааг зохицуулах түүн дээр түшиглэсэн нийгмийн хэрэгцээ шаардлага - өөрчлөлт шинэчлэлтийг тодорхойлон гаргах
- Гэр бүлийн талаар төрөөс баримтлах бодлого, ХАХНХЯ-ны зүгээс гэр бүл дээр суурьласан хүний хөгжлийн цогц бодлогыг боловсруулах, Эмэгтэйчүүдийн хөгжлийн бодлого , шинэчлэл үндэсний чуулганд хэлэлцүүлгээс гарсан санал санаачлагыг бодлого хөтөлбөрт тусгах
- Яамны зүгээс бодлогын асуудлыг Төрийн нарийн бичгийн дарга ярина. Судлаачдийн хувьд гэр бүлийн асуудлыг цогцоор нь ярих болно.
жич: Хэлэлцүүлэг нэвтрүүлэг олон нийтэд цацагдах гэж байгаатай холбоотойгоор санал хүсэлтийг ХАХНХЯ-ны/ www.khun.gov.mn / хаягаар 2013 оны 2-р сарын 18-ны өдрөөс авч эхэлнэ.