logo
Дүрэмт хувцас зарж, борлуулбал хариуцлага хүлээнэ

Дүрэмт хувцас зарж, борлуулбал хариуцлага хүлээнэ

2013/02/19
“Иргэний цэргийн үүргийн болон цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай” Монгол Улсын хуульд “Зэвсэгт хүчний цэргийн цол, ялгах тэмдэг, дүрэмт хувцсыг бусад байгууллага, иргэн хэрэглэх, тэдгээрийн загварыг ашиглахыг хориглоно”, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны 5 дугаар сарын 10- ны өдрийн 87 дугаар зарлигаар баталсан “Цэргийн дүрэмт хувцас өмсөх дүрэм-ийн “Цэргийн алба хаагч өөрт олгогдсон цэргийн дүрэмт хувцас, тусгай зориулалтын хэрэгслийг бусдад шилжүүлэх, бэлэглэх, түрээслэх, худалдахыг хориглоно” зэрэг заалтууд сүүлийн үед илтээр зөрчигдөх болсон билээ. Энэ байдалд ЗХЖШ-ын ЦХҮГ-аас тодорхой арга хэмжээ авч, Нийслэлийн хэв журам хамгаалах газрын Олон улсын “Нарантуул” худалдааны төвийн Цагдаагийн тасагтай хамтран ажиллаж эхэлжээ. Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн Цэрэг, цагдаагийн бүлэг дээрх тасагтай мөн хамтран ажиллах бөгөөд цэргийн дүрэмт хувцас зарж борлуулсан тохиолдолд шууд хурааж, Зэвсэгт хүчний 310 дугаар ангид шилжүүлэхийн хамт, эзэн холбогдогч мэдэгдсэн тохиолдолд “Цэргийн алба хаагчийн эд хөрөнгийн хариуцлагын тухай” Монгол Улсын хуулийг үндэслэн учруулсан хохирлыг нөхөн барагдуулах аж.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш