Америкийн компьютерын Apple компани мягмар гарагт тэдний ажилтануудын зарим Mac компьютерүүд руу хакерууд дайралт хийсэн тухай мэдэгдэл хийв. Энэ тухай The Wall Street Journal бичжээ. Apple-ийн ажилтанууд компьютерын программ хангамжийг боловсруулагчдад зориулсан сайтанд орсны дараа цөөн тооны компьютерүүдэд аюултай вирустай код нэвтэрсэн ажээ. Компаний зүгээс аюултай вирусны код зохиогчдыг хамтын хүчээр олохоор АНУ-ын эрх баригчдад хандсан байна.
Өмнө нь Apple өөрийн Мас компьютерүүдийг вируст автагдахгуй хэмээн сурталчилж байсан. Үүгээрээ тэр Microsoft-ooс давууд тооцогдож байжээ. Сүүлийн жилүүдэд Мас нь нэр хүнд нь өсөн нэмэгдэх болсоноос хакеруудын дайралтанд илүүтэй өртөх болсон юм. Нөгөөтэйгүүр, өнгөрсөн долоо хоногт Faсebook компани өөрийн компьютерыг хакерын атакад өртсөн тухай уламжилсан байна.